• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Залуу инженерүүд Аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал шилжилтэд хувь нэмрээ оруулна.

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-11-05
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ, Улс төр
Залуу инженерүүд Аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал шилжилтэд хувь нэмрээ оруулна.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” Төрийн ордонд болж байна. Чуулганыг Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах, дижитал шилжилтийн үетэй хөл нийлэн алхах боломж, бололцоог эрэлхийлж, залуу инженерүүдийн санал, санаачилгыг сонсох зорилгоор НАМЗХ зохион байгуулж байна.

Чуулганд оролцож байгаа 1000 гаруй залуус Мэдээлэл технологи, харилцаа холбоо, Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Зам тээврийн салбарын өнөө ба ирээдүйн талаар үндсэн илтгэл сонсож, хэлэлцэх юм. Тухайлбал стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад залуу инженерүүдийн оролцоо, салбар бүрийн дижитал шилжилт, Аж үйлдвэрийн IV хувьсгалд залуусын оруулах хувь нэмэр зэргийг хэлэлцэнэ.

Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон залуу инженерүүдэд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж амжилт хүсэв.  Нийт хүн амын гуравны нэгийг 15-34 насныхан, хөдөлмөрийн насны 50 хувийг залуучууд эзэлж байгаа нь манай улсын жинхэнэ баялаг, тэр дундаа инженерүүд гэдгийг тэрээр тодотгов.

Монгол Улсын Засгийн газар гарааны бизнес, инновацийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, дундын ашиглалтын дэд бүтэц бий болгох, өндөр технологи нэвтрүүлэх, нутагшуулах, чанар, хүртээмжийг дээшлүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэгдүүлэх, инновацийг дэмжихэд чиглэсэн тусгай сангууд байгуулах, санхүү, хөрөнгө оруулалтаар дэмжих, урамшуулах, хүний нөөц бэлтгэх, чадавхжуулах, харилцан туршлага солилцох, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, төрийн мэдээлэл, үйлчилгээг иргэдэд хүргэхэд чиглэсэн инновацийн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.

“Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019”-өөс “Залуу инженерүүдийн үндэсний сүлжээ” төрийн бус байгууллага байгуулах, залуу инженерүүдийн бүтээл, шинэ санааг нийгэмд танилцуулах төрөл бүрийн ажил хэрэгжүүлэх, лаборатори төвтэй залуу инженер судлаачдын хүрээлэн байгуулах зэргийг хэлэлцэн шийдвэрлэх юм. Мөн чуулганаас гарсан санал, зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахаар болжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Previous Post

Гачуурт-Налайх-Чойр чиглэлийн хатуу хучилттай автозам ашиглалтад орлоо.

Next Post

Агаарын бохирдлоос бид хэрхэн сэргийлэх вэ

Next Post
Агаарын бохирдлоос бид хэрхэн сэргийлэх вэ

Агаарын бохирдлоос бид хэрхэн сэргийлэх вэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шинийн хоёрны сар – Хүслээ шивнэх монгол зан үйл

Шинийн хоёрны сар – Хүслээ шивнэх монгол зан үйл

2026-02-19
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов

2026-02-19
Эзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ

Эзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ

2026-02-19
Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа

Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа

2026-02-19
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёль бүх насаар нь шоронд хоригдох ялаар шийтгэгдлээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёль бүх насаар нь шоронд хоригдох ялаар шийтгэгдлээ

2026-02-19
Хэт их хоол идсэн үед ходоод хямрахад авах арга хэмжээ

Хэт их хоол идсэн үед ходоод хямрахад авах арга хэмжээ

2026-02-19
Сар шинийн өдрүүдээр ажиллах эмнэлэг цагийн хуваарь

Сар шинийн өдрүүдээр ажиллах эмнэлэг цагийн хуваарь

2026-02-19
НИЙСЛЭЛЧҮҮД “АМГАЛАН” ШИНЭЛЖ БАЙНА

НИЙСЛЭЛЧҮҮД “АМГАЛАН” ШИНЭЛЖ БАЙНА

2026-02-19
Унгар, Словак Украин руу нийлүүлэх дизель түлшний экспортоо зогсоолоо

Унгар, Словак Украин руу нийлүүлэх дизель түлшний экспортоо зогсоолоо

2026-02-19
Аргын тооллын шинийн 2. Балжиннямтай билэгт сайн өдөр тохиож байна

Аргын тооллын шинийн 2. Балжиннямтай билэгт сайн өдөр тохиож байна

2026-02-19
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.