• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Утаа шүүгч суурилуулаагүй түүхий нүүрс түлж байгаа ААН-үүдэд хугацаат үүрэг даалгавар өгнө

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-12-10
Ангилал: Тод мэдээ, Хууль
Утаа шүүгч суурилуулаагүй түүхий нүүрс түлж байгаа ААН-үүдэд хугацаат үүрэг даалгавар өгнө

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны А/71 дүгээр тушаалаар баталсан хуваарийн дагуу мэргэжлийн хяналтын байцаагч нар өдөр бүр 24 цагаар жижүүрлэж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 8-9-нд угаарын хийнд хордсон 2 дуудлага, нийслэлийн Шуурхай штабын 98807012 тоот утсанд түүхий нүүрс түлж байгаатай холбоотой 2 мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагаар 2 өрхийн 7 хүн, үүнээс 2 нь том хүн, таван хүүхэд угаарын хордлогод хөнгөн байдлаар өртөж, эмнэлгийн тусламж авсан байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Айл өрхүүдийн хувьд түүхий нүүрс түлж байгаа зөрчил харьцангуй буурсан. Одоо харин түүхий нүүрсээр халаалтаа шийддэг тусгай зөвшөөрөлтэй 507 аж ахуйн нэгжүүд дээр асуудал их гарч байна.

Зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд цахилгаан хэмнэх үүднээс утааны шүүлтүүрээ ажиллуулахгүй, эсвэл ажилладаггүй шүүлтүүр суурилуулж ор нэр төдий ажил хийж буй зөрчил удаа дараа гарч байгаа тул өнөөдрөөс эхлээд хяналт шалгалтыг эрчимжүүлнэ. Агаар орчны бохирдлыг бууруулахад идэвх чармайлт гаргахгүй байгаа байгууллагуудыг шалгаж, 7 хоногийн хугацаат үүрэг даалгавар өгөөд биелүүлээгүй бол хууль журмын дагуу 3 хүртэлх сая төгрөгөөр торгох арга хэмжээ авна.

Шууд зөвшөөрлийг нь цуцлах, эсвэл галлагааг нь зогсоох арга хэмжээ авчихаар цөөнгүй сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа доголдон хүүхэд багачууд дунд нь хохирох учраас өдий хүртэл харзнаж хүлээсэн” хэмээн сануулга өгсөн юм.

Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал “Арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд Улаанбаатар хот дахь 12 суурин станцаас авсан мэдээллээр PM2.5 болон PM10 тоосонцрын хэмжээ болон азотын давхар исэл, хүхэрлэг хийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс харьцангуй бага байлаа.

Сүүлийн хэдэн өдөр нүдэнд харагдахуйц утаа ихэссэн нь нэгдүгээрт, салхигүй хүйтэрснээс болж агаарын солилцоо явагдахгүй байсан гэдэг цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой. Хоёрдугаарт, автомашинаас ялгарах хорт утаа болон зөвшөөрөлтэй 500 гаруй аж ахуйн нэгжүүдийн утаа шүүгчгүй түлж байгаа түүхий нүүрснээс үүдэлтэй утаа байгаа” хэмээв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Previous Post

Иргэдийн нэр барьж шантаажлагсад хэн вэ

Next Post

Сураггүй алга болсон малчин эмэгтэйг олжээ

Next Post
ТҮК-ийн ажилтан нохой буудаж байх үеэрээ сум алдаж иргэнийг бууджээ

Сураггүй алга болсон малчин эмэгтэйг олжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ

2026-02-17
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

2026-02-17
Уяачдад улсын цол хүртээлээ

Уяачдад улсын цол хүртээлээ

2026-02-17
Шагайн харваачдад улсын цол олголоо

Шагайн харваачдад улсын цол олголоо

2026-02-17
Гүржийн тамирчид өвлийн Олимпын түүхэнд анхныхаа медалийг хүртлээ

Гүржийн тамирчид өвлийн Олимпын түүхэнд анхныхаа медалийг хүртлээ

2026-02-17
Төрийн одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Төрийн одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо

2026-02-17
Шинээр цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх, ерөнхий боловсролын сургууль байгуулахаар сонирхож байга иргэн, аж ахуй нэгж, байгууллагад зөвлөгөө, мэдээлэл өгөх уулзалтыг зохион байгууллаа

Шинээр цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх, ерөнхий боловсролын сургууль байгуулахаар сонирхож байга иргэн, аж ахуй нэгж, байгууллагад зөвлөгөө, мэдээлэл өгөх уулзалтыг зохион байгууллаа

2026-02-17
Мексикт хүн сураггүй болох хэрэг 200 хувиар өсчээ

Мексикт хүн сураггүй болох хэрэг 200 хувиар өсчээ

2026-02-17
Монгол улсын дээд шүүхийн шүүгч, иргэний хэргийн танхимын тэргүүн Гүррагчаагийн Алтанчимэгийг гавьяат хуульч цолоор шагналаа

Монгол улсын дээд шүүхийн шүүгч, иргэний хэргийн танхимын тэргүүн Гүррагчаагийн Алтанчимэгийг гавьяат хуульч цолоор шагналаа

2026-02-17
Хятадууд өнөөдөр морин жилээ угтан авч байна

Хятадууд өнөөдөр морин жилээ угтан авч байна

2026-02-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.