• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Улаанбаатарын нэг өдөр” 24 цагийн фото зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-10-21
Ангилал: Нийслэл-380
“Улаанбаатарын нэг өдөр” 24 цагийн фото зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

Нийслэлийн 380 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран өнгөрсөн 8 сарын 20-ны өдөр  Монголд анх удаа 24 цагийн хугацаанд зураг авалтыг зохион байгуулсан “Улаанбаатарын нэг өдөр” гэрэл зургийн уралдааныг өнгөрөгч наймдугаар сард Дэлхийн гэрэл зургийн өдрөөр зохион байгуулсан билээ. Уг гэрэл зургийн уралдааныг хоёр ангиллаар, сэдэв сугалах зарчмаар зохион байгуулсан бөгөөд өнөөдөр уралдааны дүнг танилцуулан шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулан баяр хүргэсэн юм.

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай “Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ аль болох иргэдийн оролцоог бий болгох, тэдэнд үлдэцтэй бүтээлч ажлыг хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлж байсан. Энэхүү бодлого шийдвэрийн дагуу Нийслэлийн ЗДТГ, Монголын гэрэл зургийн холбоотой хамтран гэрэл зурагчдын дунд өнгөрөгч наймдугаар сард хуваарласан сэдвийг сугалуулан, тухайн сэдвийнхээ хүрээнд 24 цагийн дотор гэрэл зураг авах 5.5 сая төгрөгийн шагналын сантай “УЛААНБААТАРЫН НЭГ ӨДӨР” гэрэл зургийн уралдааныг зохион байгуулсан. “Хамаг бүхэн бороо шиг арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэсэн үг бий. Нийслэл хотынхоо өнгө төрхийг аль болох гэрэл гэгээтэйгээр харуулж, ард иргэдийн аз жаргалтай, баяр баясгалантай агшныг гэрэл зургийн хальснаа буулгах нь уг уралдааны гол зорилго байсан. Өөр өөрийн гэсэн өвөрмөц өгүүлэмжээр дахин давтагдашгүй мөчийг мөнхөлсөн гэрэл зурагчиддаа Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсны 380 жилийн ойн баярын мэнд хүргэе. Та бүхний мэлмий тунгалаг, мэдрэмж сэргэг байх болтугай” хэмээлээ.

Мэргэжлийн ангилалд 28 хүний 129 гэрл зургаас тэргүүн байрыг Э.Цэнд-Аюуш, дэд байрыг Э.Төрбат, гуравдугаар байрыг Б.Билэгдэмбэрэл нар хүртсэн байна. Сонирхогчдын төрөлд 23 хүн 110 бүтээлээс С.Манас тэргүүн байр, Ц.Балжиннямын бүтээл дэд байранд шалгарчээ. Нийслэлийн түүхт ойг тохиолдуулан зохион байгуулсан гэрэл зургийн уралдаанд оролцогчдын шилдэг 35 бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галерейд өнөөдөр маргааш хоёр өдөр олны хүртээл болон дэлгэгдэж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Previous Post

“Улаанбаатарын нэг өдөр” 24 цагийн фото зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

Next Post

Ховдод бусдыг барьцаалж, тэрбум төгрөг нэхэмжилсэн хэрэг гарчээ

Next Post
Ховдод бусдыг барьцаалж, тэрбум төгрөг нэхэмжилсэн хэрэг гарчээ

Ховдод бусдыг барьцаалж, тэрбум төгрөг нэхэмжилсэн хэрэг гарчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сурагчид ирэх сарын 30-наас бие даалт хийж, үргэлжлүүлэн долоо хоног амарна

Сурагчид ирэх сарын 30-наас бие даалт хийж, үргэлжлүүлэн долоо хоног амарна

2026-02-23
“Сайн” картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно

“Сайн” картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно

2026-02-23
Панч сармагчны “сайн найз” чихмэл тоглоомны үнэ 350 ам.долларт хүрчээ

Панч сармагчны “сайн найз” чихмэл тоглоомны үнэ 350 ам.долларт хүрчээ

2026-02-23
Н.Алтанхуяг Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших эрхээ авбал баараггүй ялна

Н.Алтанхуяг Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших эрхээ авбал баараггүй ялна

2026-02-23
Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна

Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна

2026-02-23
Байгаль нуурын мөсийг долоосон Шаманыг уучлал гуйхыг буриад бөө нар шаардлаа

Байгаль нуурын мөсийг долоосон Шаманыг уучлал гуйхыг буриад бөө нар шаардлаа

2026-02-23
Хангайн бүсэд ажиллах үеэр иргэдээс ирүүлсэн асуудлуудыг нэгтгэн, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэх чиглэл өгсөн.

Хангайн бүсэд ажиллах үеэр иргэдээс ирүүлсэн асуудлуудыг нэгтгэн, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэх чиглэл өгсөн.

2026-02-23
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Гэрт хүн багтахгүй” хэмээн сургуулийн байранд шинэлжээ

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Гэрт хүн багтахгүй” хэмээн сургуулийн байранд шинэлжээ

2026-02-23
BLACKPINK YouTube‑д 100 сая дагагчтай боллоо

BLACKPINK YouTube‑д 100 сая дагагчтай боллоо

2026-02-23
АНУ, Ираны дараагийн шатны хэлэлцээ энэ сарын 26-нд болно

АНУ, Ираны дараагийн шатны хэлэлцээ энэ сарын 26-нд болно

2026-02-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.