• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шоронгийн ялтан асан Ж.Пунцаг ямар замаар том дарга болов?

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-10-05
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Шоронгийн ялтан асан Ж.Пунцаг ямар замаар том дарга болов?

Төрийн  төмөр  нударга “илээд” өнгөрдөг олон эрхмүүдийн нэг бол яах аргагүй УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцаг билээ. Өнгөрсөн намтар түүхээс нь харж байхад түүнд хууль үйлчилдэггүй гэлтэй байтал өчигдөр түүнийг нэг ажилтны хамт ажлынх нь байран дээрээс Тагнуулын ерөнхий газраас барьж, 461-р ангид түр саатуулсан гэдэг мэдээлэл байна.

Тэгвэл Ж.Пунцаг гэж хэн бэ? Тэрээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хүн зодсон, танхайрсан хэргээр ял шийтгүүлж байсан байх юм. Тодруулбал, 2000 онд иргэн О.Уртнасангийн биед хүнд гэмтэл учруулсан, 2002 онд иргэн Ж.Шижир, Ш.Батнасан, М.Баясгалан нарт хүч, зэвсэг хэрэглэн танхайрсан үйлдэлдээ шүүгдэгч А.Баттөгс гэгчтэй хамт 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэнсэгдэж байх юм. Ингээд зогсохгүй цагдаагийн байгууллагад ажиллаж байх үедээ гүйцэтгэх ажлын тухай нууцыг задруулсан гэх үндэслээр цагдаагийн ахлах дэслэгч цолоо хураалган ЦЕГ-ын даргын 2006.04.26-ны өдрийн №163 тоот тушаалаар “өөрийн хүсэлтээр” гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас халагдсан байна.

Эндээс дүгнэхэд эрхэм дарга төрийн нэрийн өмнөөс “бүгд найрамдах”-аа хоёр удаа уншуулсан “хүнд гар” байтал Иргэний харъяалал , шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт шалгалтын улсын ахлах байцаагцаар томилогдсон айхтар том “арын хаалга”-тай хүн. Харамсалтай нь тэр хаширсангүй, бас “сайн ах” нарын буянг даалгүй дахиад л авлигын гэмт хэрэгт холбогдсон нь түүх намтарт нь тодоос тод бичигдэн үлджээ. Хэргийг сануулбал, 2014 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “СИ АР ЖИ девелопмент Монголиа” ХХК-ийн орлогч захирал Жан Юү Шингээс орчуулагч Жя Рун Лингээр дамжуулан таван сая төгрөг авсан байдаг. Түүнийг АТГ-аас шалгах явцад мөн оны 7,8 дугаар сард бизнес ангиллын визээр Монгол Улсад зорчин ирж ажил эрхэлж байгаад визний хугацаагаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан болох нь мөрдөн байцаалтаар нотлогджээ. Ингээд Эрүүгийн хэргийн анхан шатны хоёр дугаар шүүхийн хуралдаанаас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 -д зааснаар 1,6 жил хорих ялаар шийтгэж, дээр нь төрийн албанд хоёр жил ажиллах эрхийг нь хассан байдаг.

УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Ж.Пунцагийн аз од нь гийж, сайн найзын шууд нөлөөллөөр УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар томилогджээ. Тухайн үед түүний талаар хэвлэлээр шуугиж, Авлигатай тэмцэх газраас түүнийг ашиг сонирхлын зөрчилтэйг нь тогтоосон ч тэр “улаан гэрэл”-ээр томилогдсон. Тэр үед эрхэм даргын шүүхээс төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хассан хугацаа нь дуусаагүй байсан юм. Үүнээс гадна тэрээр урьд өмнөх ял шийтгэлийн байдлыг нуун дарагдуулж, 2015 онд анхан болон давж заалдах шатны шүүхээр орохдоо ял шийтгэлгүй хэмээн хууран мэхэлсэн, ЦЕГ-ын гэмт хэргийн тоо бүртгэлийн архиваас ял шийтгэлтэй мэдээллүүдээ авахуулсан гэх мэдээлэл ар араасаа хөвөрсөөр байна.

Previous Post

Цахим засаглал” буюу шавхагдашгүй баялгаа монголчууд ашиглаж эхэлнэ

Next Post

Б.Пүрэвдорж: “Үйлийн үрд дуусах хугацаа гэж байхгүй” гэдгийг “МАМ” киногоор дамжуулан өгүүлэхийг зорьсон

Next Post
Б.Пүрэвдорж: “Үйлийн үрд дуусах хугацаа гэж байхгүй” гэдгийг “МАМ” киногоор дамжуулан өгүүлэхийг зорьсон

Б.Пүрэвдорж: “Үйлийн үрд дуусах хугацаа гэж байхгүй” гэдгийг “МАМ” киногоор дамжуулан өгүүлэхийг зорьсон

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Төвийн аймгуудын нутгийн зарим хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Төвийн аймгуудын нутгийн зарим хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

2026-04-15
У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна тэнд хүч чадал оршдог. Эв нэгдлийг устгадаг зүйл нь ёс зүйгүй байдал

У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна тэнд хүч чадал оршдог. Эв нэгдлийг устгадаг зүйл нь ёс зүйгүй байдал

2026-04-15
Монгол дорнын зурхай

Монгол Дорнын зурхай

2026-04-15
Цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-15
Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана

Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана

2026-04-14
Улсын хэмжээнд мал төллөлт 29.6 хувьтай байна

Улсын хэмжээнд мал төллөлт 29.6 хувьтай байна

2026-04-14
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2026-04-14
Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ

Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ

2026-04-14
Монгол дорнын зурхай

Монгол Дорнын зурхай

2026-04-14
Цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-14
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.