• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

50 САЯЫН ҮНЭТЭЙ ЦЭРГИЙН АМЬ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-08-29
Ангилал: Нийгэм, Тод мэдээ, Хууль
50 САЯЫН ҮНЭТЭЙ ЦЭРГИЙН АМЬ

2019 он гарсаар цэргийн албанд татагдсан дөрвөн алба хаагч амиа алдаад байна. Тодруулбал,

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Эрдэнэт хотоос татагдан алба хааж байсан 19 настай байлдагч А нэгдүгээр сарын 22-ны өдөр биендээ их хэмжээний хөхөрч няцарсан сорвитой амиа алдсан

Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Завхан аймгаас татагдан алба хааж байсан 19 настай В нэгдүгээр сарын 31-ний өдөр ОХУ-ын Тувагаас бууны шархтай нас барсан,

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хилийн цэргийн 0168-р ангид Өмнөговь аймгаас татагдан алба хааж байсан 19 настай А тавдугаар сарын 27-ны өдөр 2-8-р хавиргууд, өвчүү хугарсан, уушги задарч, элэг бяцарсан байдалтай амиа алдсан,

Сүхбаатар аймгийн Онгон сум дахь Хилийн цэргийн 0184-р ангид Дорноговь аймгийн Иххэт сумаас цэргийн албанд татагдсан 19 настай байлдагч Б зургаадугаар сарын 30-ны өдөр модноос дүүжлэгдэн амиа алдсан харамсалтай хэргүүд гарсан.

Энх цагт цэргийн эрдэмд суралцахаар явсан эрс ийнхүү учир битүүлгээр амь насаа алдаж байгаа нь хил хамгаалах, батлан хамгаалах салбарын хариуцлага сул байгааг харуулж байгаа юм. Эдгээр дөрвөн тохиолдлын альных нь ч эцсийн дүн гараагүй, хэрэгт холбогдогч хариуцлага хүлээгээгүй, өөрөөр хэлбэл ар гэрийнхний гомдол тайлагдаагүй хэвээр байна.

Харин Батлан хамгаалах яам, Хуульзүй дотоод хэргийн яамнаас хариуцлагыг сайжруулах, хэргийг шуурхай шийдэх тал дээр анхаарахаас илүү ар гэрийнхний “амыг таглах”, хэргийг мартагнуулах оролдлого хийж байгаа мэт харагдаж байна. Тодруулбал, тэд талийгаач эрсийн ар гэрийнхэнд мөнгө төгрөг, байр өгч “гал унтрааж” асуудлыг намжааж байна.

Бидэнд байгаа мэдээллээр Батлан хамгаалах яамнаас хэрэг эцэслэн шийдэгдээгүй, гэм буруутан тогтоогдоогүй байхад 336-р ангид амиа алдсан А-ийн ар гэрт нэг өрөө байр өгчээ. Ингэхдээ, талийгаачийн ар гэрийнхэн тус яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлэн сууль хийснийг тэр өдөрт нь зогсоож, нэг өрөө байрыг Эрдэнэт хотод авч өгсөн байна. Гэхдээ байрны гэрчилгээ байдаггүй, өндөр настай ээж нь хэний орон байранд байгаагаа ч мэдэхгүй байдалтай байгаа аж. Энэ хэргийн шүүх хурал уг нь энэ сарын 28-ны өдөр Э, В, Б нарыг холбогдуулан болохоор товлогдсон ч холбогдогч талын хүсэлтээр есдүгээр сарын 26-ныг хүртэл хойшилсон байна.

Дараагийн тохиолдол нь Хилийн цэргийн 0184-р ангид амиа алдсан байлдагч Б-ийн ар гэрийнхэнд тус цэргийн ангиас 43 сая төгрөгийг бэлнээр авчирч өгсөн. Ингэхдээ, талийгаачийн оршуулах ёслол болсноос хоёр хоногийн дараа буюу асуудал гарсан даруйд мөнгийг ангийн захирагч н.Түвшинжаргал авчирсан байна. Тухайн үед манай сурвалжлах баг талийгаач Б-ийн ар гэр, оршуулах ёслолоос сурвалжилга бэлтгэн ирээд байсан бөгөөд 0184-р ангийн зүгээс ар гэрийнхэнд нь хандан “хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах хэрэггүй” хэмээн хүсч, ийнхүү мөнгө авчирсан байгаа юм.

Тэгвэл, цэргийн алба хаагч амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон ямар тохиолдолд ямар хэмжээний нөхөн олговор олгодог нь тодорхойгү байна. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны анхааралд орсон хэргийг намжаах зорилгоор 40-50 сая төгрөгөөр ар гэрийнхнийг нь чиээмгүй болгож байгаагаас биш, хэрэг эцэслэн шийдэгдээгүй, гэм буруутан тогтоогдоогүй, хохирлын зэрэг тогтоогдоогүй байхад өөрсдөө тодорхой хэмжээний мөнгө ар гэрийнхэнд нь атгуулах нь хэр зохимжтой вэ? Бид энэ асуудлыг холбогдох салбаруудаас тодруулан хүргэх болно.

Previous Post

Дрифт хийж байсан машин осолдож, ГУРВАН ХҮН нас баржээ

Next Post

Шүд, чих хамар хоолойн үрэвслээс урьдчилан сэргийлье

Next Post
Шүд, чих хамар хоолойн үрэвслээс урьдчилан сэргийлье

Шүд, чих хамар хоолойн үрэвслээс урьдчилан сэргийлье

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна

2026-08-27
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

2026-08-27
Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

2026-08-26
Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

2026-08-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-08-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.