• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Их, дээд сургуулиудын төлбөр арав хүртэлх хувиар нэмэгджээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-08-19
Ангилал: Боловсрол, Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ, Эдийн засаг
Их, дээд сургуулиудын төлбөр арав хүртэлх хувиар нэмэгджээ

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан их, дээд сургуулиудын төлбөрийн нэмэгдлийн тухай асуудал яригдаж эхэлдэг. Энэ жилийн хувьд ч мөн өмнөх жилүүдийн адилаар сургуулиудын төлбөр нэмэгдсэн байх бөгөөд хамгийн дээд тал нь 10 хүртэлх хувиар нэмсэн тухай мэдээллийг БСШУСЯ-аас өглөө.

Манай улсын хувьд нийтдээ 90 гаруй их, дээд сургууль байдаг гэсэн судалгаа бий. Үүнээс 17 нь төрийн өмчит сургууль. Эдгээр сургуулиуд жил бүр тодорхой хэмжээгээр төлбөрөө нэмдэг. Үүнийг хуулиараа удирдах зөвлөлийнхөн шийддэг бөгөөд инфляцын түвшингөөс хэтрүүлэхгүй байх талаар БСШУСЯ-аас чиглэл өгсөн байна.

Харин сургуулиудын нэг кредитийн төлбөр дунджаар 51.500-120.800 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд 30 кредит нэг жилд судална гэж үзвэл жилийн төлбөр нь 1.650.000-3.000.620 төгрөг болох ажээ.

Энэ талаар мэдээллийг Монголдоо шилдэгт тооцогддог гурван их сургуулийн холбогдох ажилтнаас тодрууллаа.

МУИС: Төлбөр нэмэгдээгүй

Төлбөрийн тухай мэдээллийг тус сургуулийн ОНХМ Г.Билгүүнээс тодруулахад “Манай сургуулийн төлбөр нэмэгдээгүй. Зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар 15 хүртэлх хувиар нэмэгдэж байна гэх зэрэг ташаа мэдээлэл яваад байгаа. Тэр бол ор үндэслэлгүй мэдээлэл. Энэ жилийн хувьд МУИС-ын төлбөр нэмэгдэхгүй. Түрүү жил мөрдөгдөж байсан төлбөрийн хэмжээ хэвээр байгаа. Энэ нь МУИС-ын удирдах зөвлөлийн 2018.06.06-ны өдөр тогтоосон сургалтын төлбөр байгаа. МУИС-ын сургалтын төлбөр, үйлчилгээний хураамж зэрэгтэй холбоотой шийдвэрийг МУИС бие дааж гаргадаггүй. Удирдах зөвлөл энэ асуудлыг шийддэг байгаа.

Манай сургууль дотроо таван бүрэлдэхүүн сургуультай. Нэгдүгээр курст ордог ерөнхий суурийн хичээлүүд бүгд адил нэг кредит нь 98.600 төгрөг байгаа. Хоёрдугаар курсээсээ буюу мэргэжлийн хичээл ороод эхэлбэл бүрэлдэхүүн сургуулиасаа хамаараад зөрүүтэй байдаг. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл тухайн үзэж буй хичээлийн хэрэглэгдэхүүн, сургалтын материал өөр өөр байдаг учраас харилцан адилгүй байдаг. Ерөнхийдөө нэг кредит 100.700-120.800 төгрөгийн хооронд байгаа” хэмээх мэдээллийг өглөө.

ШУТИС: Төлбөр нэмэгдсэн

Харин ШУТИС-ын хувьд төлбөр тодорхой хэмжээгээр  нэмэгджээ. Чухам хэдэн хувиар нэмэгдсэн тухай мэдээлэл өгөх ажилтан байхгүйн улмаас тодорхой мэдээлэл авч чадаагүй ч сургуулийн ажилчид төлбөр нэмэгдсэн талаар дурдаж байлаа.

МУБИС: Нэгдүгээр курсийн төлбөр нэмэгдсэн

МУБИС-ын хувьд нэгдүгээр курсийн төлбөр нэмэгджээ. Энэ тухай тус сургуулийн ОНХМ Т.Дуламрагчаагаас тодруулахад “Манай сургуулийн хувьд нэгдүгээр курсийн оюутнуудын төлбөр 8-9 хувиар нэмэгдсэн. Бидний хувьд төлбөрийн тал дээр харьцангуй уян хатан ханддаг. Зарим хүмүүс төлбөр бага учир чанаргүй гэх зэргээр ярьдаг ч бидний хувьд ард түмнээ бодоод харьцангуй уян хатан ханддаг. Хэдийгээр нэгдүгээр курсийн төлбөр нэмэгдсэн ч өндөр оноотой оюутнуудад буюу 650-800 оноо авсан оюутнуудад 70-100 хүртэлх хувийн Засгийн газрын тэтгэлэг олгож байгаа. Мөн сургуулийн зүгээс 550-с дээш оноотой эрэгтэй оюутанд 70 хувь, 500-с дээш оноотой суралцагчид 50 хувийн хөнгөлөлт эдлүүлж байна. Босго онооны хувьд 400 байгаа. Төлбөрийн нэмэгдлийн хувьд хичээлд ашиглаж байгаа хэрэглэхүүнд зарцуулж байгаа. Тухайн ангид хэрэглэж байгаа материал, техникээс хамаараад харилцан адилгүй байна” хэмээлээ.

Нийслэлийн хэмжээнд ЕБС-ыг энэ хавар 16 мянга гаруй хүүхэд төгсжээ. Тэднээс 14 мянга нь ЭЕШ өгсөн бол 10 мянга гаруй нь их, дээд сургуульд элсэн суралцаж байна. Энэ нь өмнөх жилүүдийнхээс гурав дахин бага үзүүлэлт ажээ.

Previous Post

Намайг худалдаж авна гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй

Next Post

Өлссөн хүү 911 залгаж тусламж хүсэхэд, цагдаа нар түүнд пицца авчирч өгчээ

Next Post
Өлссөн хүү 911 залгаж тусламж хүсэхэд, цагдаа нар түүнд пицца авчирч өгчээ

Өлссөн хүү 911 залгаж тусламж хүсэхэд, цагдаа нар түүнд пицца авчирч өгчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Архангай аймагт гарсан ой хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна

Архангай аймагт гарсан ой хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна

2026-03-11
Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг хойшлуулжээ

Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг хойшлуулжээ

2026-03-11
“Хезболла” хөдөлгөөн Израилын батлан хамгаалахын үйлдвэрт цохилт өглөө

“Хезболла” хөдөлгөөн Израилын батлан хамгаалахын үйлдвэрт цохилт өглөө

2026-03-11
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

2026-03-11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

2026-03-11
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2026-03-11
Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

2026-03-11
“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болло

“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болло

2026-03-11
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2026-03-11
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо

“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо

2026-03-11
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.