• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Г.Занданшатар: Салхитын ордоос 7 шүүгч 125 сая долларын авилга авсан

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-06-27
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ, Улс төр, Хууль, Эдийн засаг
Г.Занданшатар: Салхитын ордоос 7 шүүгч 125 сая долларын авилга авсан

Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн зарлиг гаргажээ. Үүнд нь,

-Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,

-Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчБ.Сайханцэцэг,

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон,

-Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож,

-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг,

-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг,

-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа,

-Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр,

-Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа,

-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчС.Амардэлгэр,

-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал,

-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах,

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат,

-Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуя,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат нар багтсан байна.

Захирамжид шүүгчдийг түдгэлзүүлсэн үндэслэлийг дурьдаагүй боловч энэ үйл явдалтай зэрэгцүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар нэгэн “ноцтой” мэдээллийг задаллаа. Тэр “13 шүүгчийн авилгын хэргийг баримтаар нотолсон. Авилга авч байгаа видео бичлэг нь байгаа. Долоон шүүгч Салхитын ордоос 125 сая ам.долларын авилга авсан” гэв.

Мөн саяхан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Ц.Элбэгдоржийн томилсон бүх шүүгчдийг огцруулна, цөлөөлнө” хэмээн телевизийн эфирээр мэдэгдсэн. Хэдийгээр шударга ёсны манаа болсон шүүгчдийн авилгыг илрүүлсэн нь сайн хэрэг ч тэр нь “Ц.Элбэгдоржийн томилсон хүмүүс” учраас уу, эсвэл авилга авсан нь түдгэлзүүлэх үндэслэл болсон уу? гэдэг тодорхойгүй байна. Тэр тусмаа шүүгчидтэй холбоотой авилгын талаар хуулийн байгууллага биш, улстөрчид түрүүлээд дуугарч эхэлсэн нь ч гэсэн анхаарал татаж байна.

Хэрвээ шүүгчдийг авилгыг видео бичлэгээр нотолсон бол тэднийг нэлээд эртнээс анхааралдаа авч, гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байх ч магадлалтай байна. Тэгвэл дахиад мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх асуудал сөхөгдөж мэднэ. Тиймээс энэ талаар шүүгчийн хараат бус байдлыг хангах чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөл ч гэсэн албан ёсны тайлбар, мэдэгдэл хийх хэрэгтэй болов уу.

Previous Post

269 сая гаруй хүн мансууруулах бодис хэрэглэж байгаагаас 6,6 сая нь ХДХВ/ДОХ-ын халдвартай байна

Next Post

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ САРЫН 22-НД ЭХЭЛНЭ

Next Post
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ САРЫН 22-НД ЭХЭЛНЭ

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ САРЫН 22-НД ЭХЭЛНЭ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

МУ-ын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзав

МУ-ын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзав

2026-04-16
Цахим орчинд тархаад буй хоёр настай хүнийг зодсон эрэгтэйг олж тогтоожээ

Цахим орчинд тархаад буй настай хоёр хүнийг зодсон эрэгтэйг олж тогтоожээ

2026-04-16
Эрчим хүчний сайд Б.Найдалаа ДЦС-3 ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцав

Эрчим хүчний сайд Б.Найдалаа ДЦС-3 ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцав

2026-04-16
С.Цэнгүүн: Улаанбаатар хот яаж тогтой байх уу гэдэг дээрээ тулчихсан байхад хурдны зам барих гээд зүтгүүлээд байгаа нь буруу

С.Цэнгүүн: Улаанбаатар хот яаж тогтой байх уу гэдэг дээрээ тулчихсан байхад хурдны зам барих гээд зүтгүүлээд байгаа нь буруу

2026-04-16
А.Баяр: Нийслэлийн 9 дүүрэгт 1551 байршилд ажиллаж байгаа камерыг 1856 байршлаар нэмэгдүүлнэ 

А.Баяр: Нийслэлийн 9 дүүрэгт 1551 байршилд ажиллаж байгаа камерыг 1856 байршлаар нэмэгдүүлнэ 

2026-04-16
ХЭҮК-т ирж буй өргөдөл, гомдлын 70 орчим хувь нь хууль, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой гэв

ХЭҮК-т ирж буй өргөдөл, гомдлын 70 орчим хувь нь хууль, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой гэв

2026-04-16
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан нөхөр нь эхнэрээ зодож, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ

Монголд нас барсан БНСУ-ын иргэн осгосон байж болзошгүй гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ

2026-04-16
ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн гишүүдийн нэрс

ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн гишүүдийн нэрс

2026-04-16
Монгол дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-16
Цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.