• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хүүхдийнхээ халаасыг шалгаарай, мансуурагч байж мэднэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-06-11
Ангилал: Бусад мэдээ, Зөвлөгөө, Нийгэм
Хүүхдийнхээ халаасыг шалгаарай, мансуурагч байж мэднэ

Гуравхан жилийн өмнө манай улс хар тамхи мансууруулах бодисын дамжуулагч орон гэсэн статустай байсан бол өнөөдөр хар тамхи хэрэглэгчдийн тоо 75 мянгад хүрч, хэдийнэ хэрэглэгч орон болсон гэх судалгааг НҮБ-аас гаргасан байдаг. Гэвч энэ тоо өдрөөс өдөрт өссөөр байгааг албаныхан мэдээлж буй. Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоонд өсвөр насны хүүхэд, сурагчид багтах болсон нь мэргэжилтнүүдийн санааг зовоосон асуудал болоод байна.

Түүнчлэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд, ахуйн хэрэглээний хий, шар цавуу үнэрлэж мансуурах эмгэгтэй өсвөр насныхан олноор ирж эмчилгээнд хамрагдах болсон ба сүүлийн зургаан сарын дотор ахуйн хэрэглээний хий үнэрлэж нас барсан тохиолдол 10 гаруй бүртгэгджээ.

Хамгийн сүүлийн жишээг энд дурдвал, зургаадугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Чингүнжавын хөшөөний орчимд өсвөр насны хүүхэд ухаангүй байдалтай олджээ. Хүүг цаг алдалгүй Яаралтай түргэн тусламжийн төвд хүргэсэн боловч эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураасан байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад, 18 настай эрэгтэй А нь ахуйн хэрэглээний хий үнэрлэж нас барсан болох нь тогтоогджээ. Хэргийн газраас эд мөрийн баримтаар амны халбага, БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Ferfect butone” гэх ахуйн хэрэглээний хийн сав зэргийг хураан авчээ. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

-НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНД ХИЙ ХУДАЛДСАН БОЛ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ БА
ЭЦЭГ ЭХЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ-

Дээрх хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм. ЦЕГ-ын Мэдээлэл лавлагааны төвд өнгөрөгч онд хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг 82 хувиар өссөн хэмээн тэмдэглэгджээ. Эдгээрээс өсвөр насныхан мансуурсан гэх хэрэг 51 хэрэг бүртгэгдсэн байна. Өсвөр насныхан ийнхүү мансуурах болсонд эцэг эхийн хараа хяналт сул, хүүхдүүд эрүүл мэндийн боловсрол дутмаг, мөн энэ төрлийн бүтээгдэхүүн худалдан борлуулах эрхтэй худалдааны цэгүүд хууль журмаа биелүүлдэггүй зэрэгтэй шууд холбоотой.

Хуулийн хүрээнд насанд хүрээгүй хүүхэд хий үнэрлэж мансуурсан гэмт хэрэг хийсэн бол хий хэрхэн олж авснаас шалтгаалж холбогдох этгээдэд хариуцлага тооцдог. Тухайлбал, хүүхэд хийг гэрээсээ авч хэрэглэсэн бол хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй эцэг эхэд эрүүгийн хариуцлага тооцож хорих ял шийтгэнэ. Харин насанд хүрээгүй хүнд ахуйн хэрэглээний хий худалдсан бол тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг байна.

-АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ГАЗ БУЮУ БУТАНЫ ХИЙ НЬ
БАГА ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ СААТУУЛСНААР ШУУД ҮХЭЛД ХҮРГЭДЭГ-

Хийн найрлагад пропан, бутан, хүхэр зэрэг хүний биед сөрөг нөлөөтэй олон химийн бодис агуулагддаг. Эдгээр хорт бодисууд хүний бага тархинд хүчтэй нөлөөлж, мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахаас гадна арьсыг түлэх, амьсгал боогдуулах, нүдний салстуудыг гэмтээх онц аюултай. Хэрэв хий санамсаргүй алдагдах болон санаатайгаар үнэрлэхэд толгой эргэх, амьсгалахад төвөгтэй болох шинж тэмдэг илэрдэг. Их хэмжээний бодисоор амьсгалснаас амьсгалын замын эрхтэн түлэгдэх аюултай. Тиймээс хийд хордсон болон мансуурсан иргэнийг цэвэр агаарт гаргах, чимээгүй газар байрлуулж, эмнэлгийн тусламж дуудах хэрэгтэй юм.

-ТАНЫ ХҮҮХЭД МАНСУУРЧ БУЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ-

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дэргэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил болон донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, түүний хор аюулын талаар зорилтод бүлэг болох энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял шийтгэгдсэн, суллагдсан болон нийт иргэд, өсвөр үеийнхэнд нөлөөллийн сургалт зохион байгуулах зорилго бүхий “Сургалт, мэдээллийн тэнхим”-тэй болсон бөгөөд уг тэнхимд хар  тамхины хэрэглүүрүүдийг үзүүлэн болгон дэлгэжээ.

Хэрэв таны хүүхэд, найз нөхөд, ойр дотныхноос дараах эд зүйлс гарч ирвэл мансуурагч байж болзошгүй. Иймд холбогдох байгууллагад хандахыг зөвлөж байна.

Хэрэглүүр

1.Ажиллагааг өөрчилсөн асаагуур

2.Ундааны хуванцар сав /Хуванцар савыг тамхины хажуу талаас нь тамхины цогоор түлж нүхэлсэн байх/

3.Тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг цаас /Мансуурагчид ихэвчлэн мөнгөлөг цаастай явах ба ОХУ-д үйлдвэрлэгдсэн шоколадны доторх мөнгөн цаасыг ашиглах нь элбэг/

4.Шинэ мөнгөн тэмдэгтийг хуйлж гуурс хэлбэрт оруулсан байх

5.Баримлын шавар мэт цэгүүд /Кашиш гэх нэршилтэй дээрх бодис нь хүрэн бор өнгөтэй баримлын шавар мэт харагдана. Мансуурагчид үүнийгээ цэг гэж нэрлэх бөгөөд гар утас, утасны кейс, машины түлхүүр, пудр, толь үзэгний ар талд жижиг цэг болгож наасан байх нь олонтаа/

6.Соруул /Ердийн ундааны соруулыг тайрч богиносгоод хооронд нь холбосон байх/

Шинж тэмдэг

1.Хар тамхи нь дотроо мансууруулах, тайвшруулах, сэргээш болон хий үзэгдэл үзүүлэгч гэсэн дөрвөн төрөлтэй байдаг. Дээрх бодисуудын төрлөөс хамаарч зарим тохиолдолд нүдний хүүхэн хараа өргөсөх ба нарийсах шинж тэмдэг илэрнэ.

2.Ам цангах нь хамгийн түгээмэл шинж тэмдэг бөгөөд ам салст хуурайшсан байна.

3.Шөрмөс татах

4.Огцом турах

5. Зан харилцаа өөрчлөгдөх

6.Хоолны дуршилгүй болох

7.Нойргүйдэх /Бага унтах/ гэх мэт шинж тэмдэг илэрдэг байна.

Previous Post

БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх иргэдэд өгөх зөвлөгөө

Next Post

Мисс Ё.Нямжавыг БНХАУ-ын Шанхай хотод суух Ерөнхий консулаар томилжээ

Next Post
Мисс Ё.Нямжавыг БНХАУ-ын Шанхай хотод суух Ерөнхий консулаар томилжээ

Мисс Ё.Нямжавыг БНХАУ-ын Шанхай хотод суух Ерөнхий консулаар томилжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-09-24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

2026-09-24
“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

2026-09-24
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

2026-09-24
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

2026-09-24
Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-24
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

2026-09-23
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

2026-09-23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хаити улсын Ерөнхий сайдтай уулзаж, энхийг сахиулах ажиллагааны талаар санал солилцов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хаити улсын Ерөнхий сайдтай уулзаж, энхийг сахиулах ажиллагааны талаар санал солилцов

2026-09-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.