Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.
Өдгөө Монгол Улсын нийт хүн амын талаас илүү нь оршин суудаг нийслэл хотын маань түүх 1639 оноос эхтэй бөгөөд түүх шастирт “Монгол гүрний төв цэг Их, Бага Монгол уулын хормой, Ширээт цагаан нуурын хөвөөнөө Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарын “Өргөө” шар бүсийн ордыг байгуулав” хэмээн тэмдэглэсэн нь өнөөгийн Улаанбаатар хотын эхлэл юм.
Монголын шарын шашны тэргүүн Занабазарт зориулан өнөөгийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших Их Монгол уулын өвөр, бага Монгол уулын ар бэлийн Ширээт цагаан нуурын хөвөөнд байгуулсан хожмоо “Шар бүсийн хот” хэмээн нэрлэгдэх болсон Өргөө нь өнөөгийн Улаанбаатар хотын үүслийн үндэс болсон түүхтэй.
Автай сайн хааны удам Түшээт хан Гомбодорж 11 дүгээр жарны шарагчин туулай жил буюу 1639 онд хуралдсан Халхын ноёдын чуулганаар таван настай хүү Занабазарыгаа Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн, түүнд зориулж орд өргөө байгуулж өгснөөр нийслэлийн анхны шав тавигджээ.
Улаанбаатарын үүсэл Өргөө нь 1639-1778 онд 28 удаа нүүдэл, суудал хийж ӨРГӨӨ, НОМЫН ХҮРЭЭ, ИХ ХҮРЭЭ, НИЙСЛЭЛ ХҮРЭЭ хэмээн нэрлэгдэж байсан бөгөөд судлаачид 1639-1778 оны түүхийг нүүдлийн соёл иргэншлийн буюу Монгол орны шашин, төр, олон улсын худалдаа харилцааны төв болж хөгжсөн үе, 1778 оноос хойшхи буюу суурин соёл иргэншлийн шилжилтийн үе гэж үечлэн үздэг.
Хутагтын Өргөө 1651 оноос Номын хүрээ, 1706 оноос Монголын хүрээ хийдүүдийн төв болж “Их хүрээ” хэмээн нэрлэгдэх болжээ. Их хүрээ 1778 онд Туул голын хөвөө, сэрүүн сэлбийн дэнжийн Хүн чулууны хонхор хэмээх одоогийн байгаа газарт суурьшсанаас хойш дахин нүүсэнгүй. Хамгийн сүүлд бууриа зассан энэ газарт эртний түүхтэй хүн чулуу олноор байсан тул ийнхүү нэрийдсэн гэдэг. (Энэ нь одоогийн Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн баруун талын төв замын уулзвар орчим юм).
1911 оны арванхоёрдугаар сарын 31-нд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, Манж Чин улсаас салан тусгаарласны дараа 1912 оны хоёрдугаар сарын 9-нд Монголын улс төр, эдийн засаг, соёл, шашны төв Их хүрээг хаант Монгол Улсын “Нийслэл хүрээ” хэмээн зарлан тунхагласан түүхтэй. 1924 оноос Улаанбаатар хэмээн нэрлэгдэн өнөөг хүрчээ.
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө ямар дүр төрхтэй байсныг тухайн үеийн гадаад, дотоодын гэрэл зурагчид дурандаа буулгаж байв. Хотод түм түжигнэж бум бужигнахаас өмнө иргэд сүүнд дугаарлаж, морин тэргээр явдаг байсан сэлүүхэн нийслэлийн эртний аж байдлыг дараах гэрэл зургуудаас хүлээн авна уу.
Утсаар ярихаар дугаарлан зогсох хүмүүс
Сүүний мухлаг. 1993 он
Хүнсний дэлгүүрт

Яармагийн гүүр


Улсын Их Дэлгүүрийн үүдэнд… 1960-аад он
Улсын Их Дэлгүүрийн үүдэнд… 1960-аад он
Улсын Их Дэлгүүрийн үүдэнд… 1960-аад он
Улаанбаатарын нэг өглөө 1964 он
Улсын Их Дэлгүүрийн үүдэнд… 1960-аад он
Урт цагааны гудамж. Гэрэл зургийг Харрисон Форман. 1964 он
Шинэ Үндсэн хууль батлах мөч
Улаанбаатар хот. 1970 он
Улсын Төв номын сан. 1992 он
Хүүхдийн номын ордон. 1964 он
Хар зах нээгдэх өглөө. 1992 он
Захын худалдаачин. 1992 он
Цэцэрлэгийн жаалууд. 1964 он
Шатахуун түгээгүүр. 1964 он
Сүхбаатарын талбай дээр 1992 он
Талбайн гэрэл зурагчид. 1992 он
Морин тэрэг 1964 он



Улаанбаатар зочид буудал. 1970-аад он
Улаанбаатарын өглөө
Улаанбаатар
Зайсан Толгой
Морин тэрэг. 1986 он

Төв цэнгэлдэх хүрээлэн орчим
1980-аад оны Улаанбаатар
Монгол Улсын Их Сургууль
Энхтайваны гүүр
Улаанбаатар












Сэтгэгдэл бичих