Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас дараах анхааруулгыг монголчуудад хандан гаргажээ.
Жагсаал, цуглаантай холбогдуулан сэрэмжлүүлэх нь:
2026 оны 10 дугаар сарын 17-ны бямба гарагт Франц Улсын Парис хот болон бусад хотод амьжиргааны өртөг, шатахууны үнийн өсөлттэй холбоотой жагсаал, цуглаан зохион байгуулагдахаар байна.
Үүнтэй холбогдуулан Франц Улсад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэд Та бүхнийг сонор сэрэмжтэй байж, өөрийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.
Жагсаал, цуглааны үеэр замын хөдөлгөөн хязгаарлагдах, нийтийн тээврийн үйлчилгээ саатах, зарим гудамж, талбайд зорчиход хүндрэл үүсэж болзошгүй тул холбогдох мэдээллийг урьдчилан шалгаж, жагсаал, цуглаан болж буй болон олон хүн төвлөрсөн газраас аль болох зайлсхийхийг зөвлөж байна.
Мөн цагдаа, хууль сахиулах байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж, нөхцөл байдал хурцадсан тохиолдолд тухайн газраас нэн даруй холдон, аюулгүй газар очихыг анхаарна уу.
Яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд Франц Улсын цагдаагийн 17, Европын нэгдсэн яаралтай тусламжийн 112 дугаарт холбогдоно уу.
Иргэд Та бүхнийг сонор сэрэмжтэй байж, өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ аюулгүй байдалд анхаарахыг хүсье.
МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС











Сэтгэгдэл бичих