“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөс санаачлан, “Алтан намар – Мод тарих улирал” аяны хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд “Тэрбум модны төгөл” байгуулах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
МУИС-ийн “Ой судлалын үндэс”, “Ой ба иргэний оролцоо” хичээлийг сонгон судалж буй 500 гаруй оюутан, залуус багш нарынхаа хамт мөн ахмад багш нарын холбоо, Санхүү, эдийн засгийн сургуулийн 40 оюутан оролцож, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа.
Оюутнууд 49 багт хуваагдан, хуваарилагдсан талбайдаа мэргэжилтнүүдийн зааварчилгааны дагуу мод тарьж, мод тарих аргачлал, арчилгааны талаар мэдлэг, туршлага хуримтлуулсан юм. Төглийн төлөвлөлт, багуудын ажиллах байршил, тарих модны тоог “Тэрбум мод” нэгдсэн системд 2D, 3D хэлбэрээр байршуулсан нь ажлыг зохион байгуулахад дэмжлэг боллоо.
Оролцсон оюутнууд тарьсан модтойгоо хамт авахуулсан зургаар оролцоогоо баталгаажуулж, billiontreemongolia.mn системээс цахим сертификат авсан бөгөөд оролцоо, идэвхээ үнэлүүлэн хичээлийн бие даалтын оноогоо тооцуулах юм.












Сэтгэгдэл бичих