-нд баруун аймгуудын нутгаар, 16-нд төвийн аймгуудын нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 14–15-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увсын ихэнх, Ховд, Завхан, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 15-ны өдөр Баян-Өлгий, Увс, Завхан, Ховдын ихэнх, Хөвсгөл, Архангайн зарим, Говь-Алтай, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-14.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын Температур: Шөнөдөө Дархадын Хотгор, Завхан, Заг-Байдраг Голын Эх, Идэр, Тэс Голын Хөндийгөөр -10…-15 Градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн Уулархаг Нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх Голын Хөндийгөөр -6…-11 Градус Хүйтэн, Алтайн Өвөр Говиор +3…+8 Градус Дулаан, Их Нууруудын Хотгор, Говийн Бүс Нутгаар +3…-2 Градус, Бусад Нутгаар -2…-7 Градус Хүйтэн,
Өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -6…-8 градус, бусад хэсгээр -2…-4 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.












Сэтгэгдэл бичих