Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Энэ үеэр зарим байршилд зам хааж, хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлан зохицуулах юм.
Нийслэлийн хэмжээнд 2026 оны есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины улсын дугаараар тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулахгүй, өөрөөр хэлбэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал 07:00-21:00 цагийн хооронд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байгаа.











Сэтгэгдэл бичих