• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-08-27
Ангилал: Боловсрол
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Ирэх даваа гарагт 2026-2027 оны хичээлийн шинэ жил эхэлнэ. Тэгвэл Боловсролын сайдын 2026 оны 7-р сарын 8-ны өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг энэ хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөхөөр шийдвэрлэсэн.

Өмнөх хичээлийн жилд гурван улиралтай, нэгдүгээр улирал хэт урт буюу 16 долоо хоног үргэлжилж байсныг өөрчилж, эцэг, эхчүүдийн саналыг дагуу дөрвөн улиралтай болгожээ.

Учир нь Өвлийн амралт хэт удаан, 6 долоо хоног хүртэл үргэлжилж байсан нь ханиад томуугийн үед хүүхдүүд урт хугацаагаар гэртээ байх сайн талтай ч, нөгөө талаар бага насны хүүхдүүд гэртээ хараа хяналтгүй үлдэх, үүнээс үүдэлтэй эрсдэлд өртөх, эцэг, эх нь ээлжлэн хүүхдээ харах болж гэр бүлийн хөдөлмөрийн хуваарь, орлогод нөлөөлөх, хүүхэд мэдсэн сурснаа мартах, үүнээс үүдэлтэй дараагийн улиралд сэргээн давтахад цаг зарцуулах зэрэг шаардлага үүсэж байсан.

Шинэ бүтцийн дагуу нийслэлийн суралцагчид өвөл 12 сарын 3 дахь долоо хоногт бие даалтад шилжиж, үргэлжүүлээд 3 долоо хоног амарна. Үүнд ханиад томуугийн тархалтын давтамж, хүйтрэлтийн оргил үе, дээр дурдсан бусад нөхцөлүүдийг харгалзсан болно.

Цагаан сарын долоо хоногт хот, хөдөөгийн сурагчид бие даалтын үйл ажиллагаагаар дамжуулан уламжлалт ёс заншил, өв уламжлалаа судлах боломжтой. Ер нь аль ч бие даалтын үйл ажиллагааг суралцагчдад хэт ачаалал өгөхгүй зохион байгуулахаар тушаалын хавсралтад зааж өгсөн.

Хичээлийн жилд хоёр удаагийн бие даалтын долоо хоног байх бөгөөд нэг бие даалт нь хот хөдөөгийн хувьд ялгаагүй цагаан сарын баяртай уялдаж байгаа бол хоёр дахь бие даалт нь хотод өвлийн амралтын өмнө, орон нутагт мал төллөх хугацаатай уялдан хаврын амралтын өмнө байна.

Бага ангийн сурагчдын зуны амралт 5 дугаар сар дуусмагц, дунд, ахлах ангийн сурагчдын зуны амралт 6 дугаар сарын 2 дахь долоо хоногоос тус тус эхэлнэ. Зуны амралт наашилснаар багш нарын ээлжийн амралт зундаа багтахгүй байх асуудал байхгүй болно. Өөрөөр хэлбэл 8 дугаар сарын дундаас эхлэн багш нар ажилдаа орж, хичээлийн жилийн бэлтгэлээ чанартай хийх боломж бүрдэнэ гэж Боловсролын яамнаас мэдээлсэн.

Previous Post

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Next Post

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.