• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-08-26
Ангилал: Нийгэм
“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

Монополийн эсрэг газраас шатахууны жижиглэн борлуулалтын үнийг үндэслэлгүй нэмэгдүүлэх, зах зээлд зохиомол хомсдол үүсгэх зорилгоор борлуулалтыг зогсоох зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх чиглэлээр ажиллаж байна.

Энэ хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй шатахуун борлуулдаг хэд хэдэн компанид хяналт шалгалт хийж, зөрчил гаргахгүй байх талаар албан шаардлага, зөвлөмж хүргүүлжээ.

Шалгалтын үеэр “Тэс Петролиум” ХХК-аас наймдугаар сарын 11-нд ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу тус компанийн нэгэн салбарын эрхлэгч О-той холбоотой зөрчлийг шалган шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, салбарын эрхлэгч О нь хэд хэдэн хэрэглэгчээс шатахууны төлбөрийг өөрийн хувийн дансаар авч, дугаарлалт харгалзахгүйгээр давуу байдал олгон шатахуун борлуулсан нь шалгалтаар тогтоогджээ.

Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасан “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” зөрчилд хамаарах тул О-д 2 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.

Монополийн эсрэг газарт Архангай аймгийн Чулуут суманд үйл ажиллагаа явуулдаг “Оргих цогт ундарга” ХХК-ийн ШТС АИ-92 шатахууныг литрийг нь 4,500 төгрөгөөр борлуулж байгаа гэх гомдол, мэдээлэл иржээ. Зөрчлийн хэрэг нээн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Эх  сурвалж: Монополын эсрэг газар

Previous Post

Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Next Post

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Next Post
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

2026-10-21
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-10-21
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Баруун аймгуудын нутгаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна

2026-10-21
Нийслэлд тийболлын спортыг хөгжүүлж, Япон дасгалжуулагчийн арга барилаас суралцана

Нийслэлд тийболлын спортыг хөгжүүлж, Япон дасгалжуулагчийн арга барилаас суралцана

2026-10-20
Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2026-10-20
Орхон аймгийн Жаргалант суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Орхон аймгийн Жаргалант суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө

2026-10-20
Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ

2026-10-20
Монгол тэмээ, Морин хуурын өдөртэй болох агуулгыг хуульд оруулах төсөл санаачилжээ

Монгол тэмээ, Морин хуурын өдөртэй болох агуулгыг хуульд оруулах төсөл санаачилжээ

2026-10-20
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-10-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.