СОР17 чуулган тав дахь өдрөө өнөөдөр /2026.08.21/ Хотын дарга нарын форумаар эхэллээ. Форумын хүрээнд хот, орон нутгийн удирдлагууд газрын доройтол, ган, усны хомсдолын эсрэг хотын түвшний шийдэл, тогтвортой газрын менежмент, хот–хөдөөгийн уялдаа, ногоон дэд бүтэц болон уур амьсгалын тэсвэртэй байдлын талаар хэлэлцэнэ.
Форум нь дэлхийн зорилтуудыг орон нутгийн бодит хэрэгжилттэй холбох, хотуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж, үр дүнд нь “Улаанбаатарын тунхаглал”-ыг COP17-ын өндөр түвшний сегментэд танилцуулахаар зорьж байна.












Сэтгэгдэл бичих