Отгонтэнгэр хайрхны төрийн их тахилгын арга хэмжээ өчигдөр амжилттай зохион байгуулагдаж, ойролцоогоор 60,000 гаруй иргэн, 13,000 орчим автомашин, техникийн хэрэгсэл оролцжээ. Тахилгын дараах орчны цэвэрлэгээ, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх ажлыг Завхан аймгийн Байгаль орчны газар зохион байгуулж байна.
Байгаль орчныг хамгаалах, тахилгын бүс нутгийн ариун дагшин байдлыг хадгалах нь хүн бүрийн үүрэг бөгөөд дотоодын аялагч та бүхнийг аялал, арга хэмжээний үеэр хог хаягдлаа зориулалтын цэгт хаяж, байгальдаа ээлтэй хандлага хэвшүүлэхийг уриалж байна.


Мэдээллийн эх сурвалж: eguur.mn











Сэтгэгдэл бичих