Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай нь Туулын хурдны зам болон 1, 2-р тойрог замын төслүүдтэй холбоотойгоор эхнэр болон хамаарал бүхий этгээдүүдийн аж ахуйн нэгжийн дансаар нийт 6.6 тэрбум төгрөг шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй хэргээр хуулийн байгууллагад шалгуулж байгаа бөгөөд түүнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг гаргасан.
Тодруулбал, цагдаагийн байгууллагын мэдээлснээр Туулын хурдны зам болон 1-р тойрог замын төсөлд шалгарсан аж ахуйн нэгжүүдээс:
- Эхнэр болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,
- Эхнэрийнх нь найзын байгуулсан хоёр компанид 709 сая төгрөг,
- Мөн эхнэрийнх нь 50 хувийг эзэмшдэг компаниар дамжуулан 47.9 сая төгрөгийг ажил гүйцэтгэсэн мэтээр шилжүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж мэдээлсэн юм.
Улмаар Авлигатай тэмцэх газраас /АТГ/ Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” үндэслэлээр яллагдагчаар татжээ.Дашрамд дурдахад, Т.Даваадалай 2026 оны өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд нийслэлийн Засаг даргын орлогчийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаар мэдээлсэн.












Сэтгэгдэл бичих