• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

БАРИМТ: Дарханы хүүхдийн паркийн газрыг зарж КАЗИНО, ЗОЧИД БУУДАЛ барихаар төлөвлөжээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-05-23
Ангилал: Нийгэм
БАРИМТ: Дарханы хүүхдийн паркийн газрыг зарж КАЗИНО, ЗОЧИД БУУДАЛ барихаар төлөвлөжээ

-ЗОЧИД БУУДАЛ БАРИХ ЗУРАГ ТӨСӨЛ СОЛОНГОС УЛСАД ХИЙГДЖЭЭ-

“Дархан-Уул аймгийн хүүхдийн паркийн 15 га газарт нь казино, зочид буудал барих гэж байгаа тухай мэдээлэл ирсэн билээ.

Уншигч таны харж байгаа зураг дээрх Дархан-Уул аймгийн “Миний монгол” хүүхдийн цэцэрлэг хүрээлэн юм. Аймгийнхаа төвд байрлах хамгийн том хүүхдийн талбай бөгөөд ногоон байгууламж бүрдсэн хүлээлэн аж. Энэ л газар олон жилийн турш Дарханчууд тоглож нарлан суудаг байсан. Гэтэл аймгийн засаг дарга болон ИТХ-ынхан тусгай хамгаалалттай газраас гаргах замаар хувьд шилжүүлэн газрыг зарж улмаар зочид буудал бүхий цогцолбор барихаар төлөвлөж ажилдаа оржээ.

Учир байдлыг тодруулбаас, Дарханы Хүүхдийн паркыг 1972 онд Дарханчууд өөрсдөө босгон тохижуулсан байгаа юм. “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн нь 45,5 га газартай аж. Үүнийг Дархан-Уул аймгийн ИТХ-ын 2008 оны хоёрдугаар сарын 28-ы өдрийн 10/03 дугаар бүхий Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай тогтоолоор тусгай хамгаалалтанд авч байж.

Үүнийг саяхан 2019 оны дөрөвдүгээр сарын 02-ы өдрийн ИТХ-ын “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор “Миний монгол цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай, соёл амралтын цогцолбор байгуулах болсонтой холбогдуулан, аймгийн ИТХ-ын 2018 оны орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай 10/03 дугаар тогтоолоор батлагдсан “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнтэй холбогдох тусгай хамгаалалттай бүс нутаг, миний монгол цэцэрлэгт хүрээлэнгийн тусгай хамгаалалтанд авсан нийт 44,5 га газраас 8,4 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасугай” хэмээх тогтоол гаргаж шийдвэрлэжээ.

Ингэснээр тус аймгийн паркийн 44.5 га газрын тал нь буюу 23.4 га-г орон нутгийн удирдлагууд бусдад эзэмшүүлэх шийдвэр гаргаж улмаар хууль бусаар хүүхдийн тоглоомын талбайг эрх мэдлээ ашиглан заржээ. Хүүхдийн тоглох талбайд казино, зочид буудал бүхий цэнгээний газар сүндэрлэхээр зураг төсөл нь Солонгос улсад өндөр үнээр хийгдсэн байна. Дархан аймгийн удирдлагууд менежментийн хувьчлал зарлаж хүүхдийн зориулалттай газрыг зарсан бөгөөд нутгийг иргэдийг эсэргүүцэлтэй тулж улмаар хүчингүй болоод ахин хувьчлал зарлан 8,4 га газрыг зарах гэж байгаа аж.

-ДАРХАНЫ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ БОЛОН ИРГЭД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА-

Энэ талаар Дарханы залуучууд эсэргүүцэл илэрхийлж, шүүхэд хандсан байна. Гэвч ИТХ нь хууль бус шийдвэрээ өөрчлөхөөр дөрөвдүгээр сарын 20-нд хуралдахдаа орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өөрчлөх тухай мөн л хууль бус шийдвэр гаргажээ.

Түүнээс гадна паркийн мөн 15 га газарт казино, зочид буудал, үйлчилгээний газар, хороолол бүхий “Darkhan PMP” төсөл явж байгаа талаар иргэнээс мэдээлэл ирсэн байна. Энэ төслийн зураг төсөл нь бэлэн болчихсон бөгөөд судалж үзэхэд БНСУ-ын Сөүл хотод байрлалтай, маш өндөр үнээр ажил гүйцэтгэдэг зураг төслийн компаниар хийлгэсэн нь нотлогджээ.

image

Тиймээс Дарханчууд нэгдэн энэ талаарх мэдээллийг АТГ-т өгсөн бөгөөд Дархан-Уул аймгийн удирдлагууд болон сонгогдсон УИХ-ын гишүүд үүнд холбоотой эсэх талаар тайлбар өгөхийг мэдэгдэхийг шаардаж эхэлжээ.

Дархан-Уул аймгийн залуучуудын төлөөлөл хэлэхдээ: “Дарханы парк намайг бага байхад байсан тоглоомуудтайгаа л байгаа. Аймгийн удирдлагууд ирээдүй болсон хүүхэд залуустаа зориулж, хамтраад нэг тоглоом ч нэмээгүй, ядаж номын сан бариагүй байж тэдний муу зүйлд уруу татах казино байгуулах гэж газар олгож байгаа нь харамсалтай. Хэн нэгэн Засаг дарга, хэн нэгэн 76 бидний эрх ашгийг хамгаалахгүй тул залуучууд бид дугарах хэрэгтэй. Хэрэв нэгэнт зөвшөөрөл өгөөд төсөл эхэлчихвэл сүүлд нь мянга яриад, орилоод нэмэргүй гэдгийг Улаанбаатар хотын паркийн газрын жишээ харуулж байна. Тиймээс бид үүний эсрэг тэмцэнэ” гэсэн юм.

imageimage

image

image

image

Эх сурвалж: Medee.mn

Previous Post

Н.ТИЛЕУХАН: ЭНЭ ОНД 989 ТӨСЛИЙГ 1.9 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Next Post

Тарагнаас гарсан хулганыг гэрийн нөхцөлд орсон гэх шинжилгээний хариу гарчээ

Next Post
Тарагнаас гарсан хулганыг гэрийн нөхцөлд орсон гэх шинжилгээний хариу гарчээ

Тарагнаас гарсан хулганыг гэрийн нөхцөлд орсон гэх шинжилгээний хариу гарчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Молнгол дорнын зурхай

2026-03-13
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-03-13
Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна

Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна

2026-03-12
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна

Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна

2026-03-12
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

2026-03-12
Volkswagen 2030 он гэхэд Германд 50 мянга орчим ажлын байр цомхотгохоор төлөвлөж байна

Volkswagen 2030 он гэхэд Германд 50 мянга орчим ажлын байр цомхотгохоор төлөвлөж байна

2026-03-12
Азийн зарим оронд түлшний хомсдол үүсч, ажлын дөрвөн өдрийн горимд шилжиж эхэллээ

Азийн зарим оронд түлшний хомсдол үүсч, ажлын дөрвөн өдрийн горимд шилжиж эхэллээ

2026-03-12
Газрын тосны үнэ дахин 100 ам.доллароос давлаа

Газрын тосны үнэ дахин 100 ам.доллароос давлаа

2026-03-12
Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов

Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов

2026-03-12
37 намаас 29 нь хандивын тайлангаа ирүүлжээ

37 намаас 29 нь хандивын тайлангаа ирүүлжээ

2026-03-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.