Жүдо бөхийн өсвөр үеийн 2026 оны УАШТ өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнд аймаг, дүүрэг, бүсийн шатны тэмцээнүүдээс эрхээ авсан 2122 тамирчин хүч үзэж буй юм.
Хоёр дахь өдөр охидын дунд, ахлах, хөвгүүдийн ахлах насны ангиллын 24 жингийн барилдаанууд явагдах хуваарьтай бөгөөд урьдчилсан шатны барилдаанууд 09.00 цагт, шигшээ барилдаанууд 17:00 цагт эхэлнэ.
Жүдо бөхийн УАШТ-ийг өнгөрсөн жил зургаан дэвжээнд зэрэг зохион байгуулж байсан бол энэ жил анх удаа найман дэвжээнд зэрэг зохион байгуулж байна.
Мөн Насанд хүрэгчдийн болон залуучуудын ангиллын дотоодын тэмцээнийг өмнө нь гурваас дээш дэвжээнд зохион байгуулж байгаагүй аж.











Сэтгэгдэл бичих