Бүжигчин Т.Саруултөгс сүүлийн үед өөрийгөө өндөр барилгууд дээрээс нисэн бууж байгаагаар AI- аар бүтээж, энэхүү видеогоо өөрийн цахим хуудастаа олон нийтэд нээлттэй байршуулж байгааг иргэд хүүхэд багачуудад буруу үлгэр дуурайлал бүхий бичлэг нийтлэж байгаад дургүйцлээ илэрхийлж байв.
Харин уг асуудлаар цагдаагийн байгууллагаас түүнд анхааруулга өгсөн талаар хэвлэл мэдээллүүд нийтэлсэн.
Тэрбээр уг мэдээлэлд эсрэг байр суурьтай байгаагаа өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ.
Т.Саруултөгс: “Өнөөдөр Facebook дээр бараг 30 орчим page -нээс зохион байгуулалттай миний талаар ХУДАЛ мэдээ тараалаа! Ямар ч цагдаа надтай холбогдоогүй! Одоо бүр улс төржүүлээд Гантөмөр -н хүргэн гээд сэвж байна! Цагдаа нар нь энэ худал мэдээг зохион байгуулалттай сэвээд түгээгээд байгаа хэвлэл мэдээллийн хүмүүст нь харин сануулга өг!
Хэрвээ 2026 онд Монгол залуучууд AI ашиглаж хүссэнээ хийж болохгүй юм бол нэг мөсөн бүгд нум сумаа агсаад 13-р зуунруугаа бөөндөө буцацгаая! Хилээ хаа! Интернетээ унтраа! Тогоо тасал! Үгүй юм бол бидэнд хүссэн контентоо бүтээж, хүссэн бизнесээ хийх эрхийг минь өг! Хэвлэл мэдээлэл нь ийм КОММУНИСТ байгаа газар ард түмэн нь яаж оюуны хувьд сэрэх юм! Тархийг нь дэлхийн хөгжлөөс хол, өөрсдийнхөө талд угааж өөр юм ярьсан хийсэн бүх хүнийг харлуулж балруулдсаар бид энд хөгжих боломжгүй болно!
Казакстан улс 5хан жилийн ямар байлаа, өнөөдөр дэлхийн хамгийн том Ai platform -уудын нэг Higgsfield Казакстаных! $1’300’000’000 -н үнэлгээтэй. Шинэ үеийн казак залуучууд AI -р амьсгалж улс нь түүнийг нь дэмжиж хэвлэл мэдээлэл нь тэднээрээ бахархаж байна.
Хэрвээ энэ худал мэдээ тарааж байгаа page -уудын зөв, хэн ч юу ч хийж бүтээж болохгүй юм бол эхлээд MARVEL -н бүх баатруудад сануулга өгье! Буруу үлгэр дууриал үзүүлж байшин нурааж, бөмбөг тэсэлж зодоонтой кино хийсэн гэж. Jackie Chan -н бас барьж авч хорь! Пуужин дэлбэлсэн, зодоонтой кино хийсэн Ironman -г барьж талбай дээр дүүжил! Tom Cruise -г Mission Impossible -д тоголсон гэж Монгол улсын ЗГ яллаж шоронд хий! Эсвэл гадаадын кино гаргахаа болиод Хойд Солонгос шиг хайрцагнаас гадуур сэтгэсэн бүх хүнээ 9 үеэр нь цааш нь харуул!
Үгүй юм бол! Бид хийж бүтээмээр байна! Хайрцагнаас чинь гарч сэтгэмээр байна! Монголд ямар ч шинэ sexy сонирхолтой юм алга! Тэрийг нь ядаж хийх бүтээх боломжийг минь өг, хийж бүтээх гэж хичээх байгаа хүмүүсээ битгий ингэж нүүрэнд нь баас нял! Дуугүй царайлаад юу ч хийхгүй аясаар нь байсаар бидний залуу нас дууслаа! Дахиад нэг үе ямар ч хөгжилгүй дэвшилгүй дуусахыг харах гээ юу!
AI сурая, шинэ боломж үүсч, дэлхийтэй хөл нийлүүлж алхая гэж бодож байсан бүх залуус та нарын постуудыг чинь хараад айж байна. Би AI ашиглах юм бол шоронд орох юм байна гэж ярилцаж байна. Ах нар эгч нар ер нь ойлгохгүй юм байна, тэд нартай дайсан болоод яахав, яг адилхан дуусая гээд урам нь хугарч байна. Залуу үеийнхээ урмыг нь хугалахаар ууцыг нь хугалаач та нар! Ууланд гарч эрүүл амьдрая гэхэд намайг гаж урсгалын шашны тэргүүн хамба лам болгосон, дэлхий тэр чигтээ контент бүтээж байна, дижитал салбарлуу оръё үгүй бол бидэнд уул уурхай л байна гэж хэлэхэд намайг тархи угаагч болгосон. Өв соёлоо хадгалая, шонхор, банхараа хайрлая гэж хэлэхэд намайг популист болгосон… Одоо хүүхдүүдэд буруу үлгэр дууриал үзүүлдэг хүн болгож байна. Энийг чинь л тамын тогооны үлгэр гээд байгаа юм.” гэжээ.












Сэтгэгдэл бичих