• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЦЕГ: Хүчингийн хэрэгт холбогдсон цагдаа нарыг ажлаас нь халж, ХЭРЭГ ҮҮСГЭЛЭЭ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-05-20
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
ЦЕГ: Хүчингийн хэрэгт холбогдсон цагдаа нарыг ажлаас нь халж, ХЭРЭГ ҮҮСГЭЛЭЭ

Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын цагдаа нар хүчингийн хэрэгт холбогдсон хэрэг гарсан талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад, хүчингийн хэрэгт холбогдоод буй Өндөрхангай сумын цагдаа Ш.М болон Зүүнговь сумын цагдаа О.Д нарт сахилгын шийтгэл тооцож ажлаас нь халсан байна. Мөн хэрэг бүртгэл нээн МБА-ны тусгай субьектийг мөрдөн шалгах хэлтсээс уг хэргүүдийг мөрдөн шалгаж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас энэ асуудлыг нууж, дарсан зүйл байхгүй бөгөөд уг хэргийг мөрдөн шалгаж, хэрэг бүртгэл нээгээд байна гэлээ. Прокурорын хяналтан дор энэ хэргийг нарийвчлан шалгана гэдгээ мэдэгдлээ.

Дашрамд анхааруулахад, Цагдаагийн байгууллагаас алба хаагчийн аливаа буруутай үйл ажиллагааг нууж хаадаггүй, харин алба хаагчидтай холбоотой хээл хахууль, авилгал, сахилга, ёс зүйн асуудалтай холбоотой санал, гомдолыг 24 цагийн турш 126 гэсэн тусгай дугаарт тогтмол хүлээн авч буйг онцоллоо. Цагдаагийн дотоод хяналт шалгалтаас аливаа баримт дээр тулгуурлан нарийн мөрдөн шалгалт хийж, хариуцлагыг тооцдог. Цагдаагийн байгууллага хоногт 1500 орчим дуудлага мэдээлэл хүлээн авч, хүрч ажилладаг. Харин алба үүргээ хариуцлагатай хашиж буй алба хаагчдаас гадна хариуцлага алдсан ямар ч үйлдэлтэй эвлэрэхгүй гэдгийг мөрдлөг болгож ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагаас дотоод хяналт шалгалтаараа хариуцлага алдсан, гэм буруу хийсэн алба хаагчдад хатуу хариуцлага тооцож, сахилгын болон бусад холбогдох шийтгэлийг оногдуулан ажиллаж байна.

Цагдаагийн алба бол нэр төр, журамт үүрэг дээр тогтдог “ҮНЭНИЙ ТӨЛӨӨ” итгэл үнэмшлийн алба. Хувь хүний ёс зүй, ухамсар, шудрага, үнэнч байдал нь нийт алба хаагчдын нэр төртэй эн дүйцэхүйц тавигддаг журамт шаардлагатай онцлог алба. Тиймээс энэ албандаа хариуцлагатай ажиллахыг нийт алба хаагчдад Цагдаагийн байгууллагаас үүрэг болгодог байна.

Previous Post

Мобиком корпораци байрны түрээсээ төлөлгүй 5 сар болжээ

Next Post

Сонжоо: Айлын эхнэр болоход бэлэн эсэхээ ингэж сонжоод үзээрэй

Next Post
Сонжоо: Айлын эхнэр болоход бэлэн эсэхээ ингэж сонжоод үзээрэй

Сонжоо: Айлын эхнэр болоход бэлэн эсэхээ ингэж сонжоод үзээрэй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

2026-06-25
УИХ-ын чуулганаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-25
2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026-06-25
Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

2026-06-25
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр луу, хонь, нохой, үхэр жилтнээ элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй

2026-06-25
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-25
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.