• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

Nansalmaa Tsevegsuren Нийтэлсэн: Nansalmaa Tsevegsuren
2026-04-28
Ангилал: Тод мэдээ
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг хэрэгжүүлж буй. Тус төсөл нь малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгажсан хэсгээс гарган хөгжүүлж, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх кластер байгуулах цогцолбор төсөл юм. Өнөөдрийн байдлаар Бизнес инкубатор сургалтын төвийн барилга, хамгаалалтын бүс, хоёр ширхэг 630 кВА “Хаалттай дэд өртөө”-ний бүтээн байгуулалтыг хийж дуусаад байна.

Мөн аж үйлдвэрийн паркийн үндсэн дэд бүтэц болох Дулааны цахилгаан станц болон Бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны EPC буюу түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр зарлаж, 2025 оны наймдугаар сарын 26-ны өдөр гэрээг байгуулсан. Төслийг 24 сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Гадна инженерийн шугам сүлжээ, паркийн доторх хэрэглэгчдийг холбох дэд бүтцийн барилга байгууламжийг 2026-2027 онд барих юм.

Төсөл хэрэгжсэнээр жилд 7.5 сая ширхэг арьс шир, 4.6 мянган тонн завод ноос, 5.8 мянган тонн ноос, 3 мянган тонн ноолуур, 2.5 мянган тонн ээрэх, 25.5 мянган тонн мах, 98.4 мянган тонн дайвар түүхий эдийг үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь Улаанбаатар хотоос 30 км зайд нийт 539 га талбайд үйл ажиллагаа явуулах бөгөөд хүнсний агуулах, хүлэмжийн аж ахуй, бизнес инкубатор төв, малын гаралтай барилга байгууламж зэрэг үндсэн долоо, дэд 11 бүсээс бүрдэхээр төлөвлөсөн.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг байгуулснаар нийт 5600 ажлын байр бий болж, нийслэл дэх агаар, хөрс усны бохирдол үүсгэж буй үйлдвэрүүдийг нүүлгэснээр иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдэх зэрэг олон эерэг үр нөлөө үзүүлнэ. Түүнчлэн тойрог эдийн засгийг дэмжих замаар арьс ширний 55.6 хувийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг бэлтгэн экспортод гаргах үлгэр жишээ аж үйлдвэрийн парк болон хөгжүүлэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Previous Post

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

2026-04-28
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

2026-04-28
БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

2026-04-28
А.Баяр: Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг дэмжиж тогтоол гарга гэж шахалт үзүүлсэн ч би иргэдийн талд зогсож НИТХ-ыг хуралдуулаагүй

А.Баяр: Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг дэмжиж тогтоол гарга гэж шахалт үзүүлсэн ч би иргэдийн талд зогсож НИТХ-ыг хуралдуулаагүй

2026-04-28

Монголын хөгжөөн дэмжигчдийн шигшээ баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

2026-04-28
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана

Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана

2026-04-28
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-28
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-04-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.