Аргын тооллын 2026 оны 04-р сарын 27, Даваа гараг
Билгийн тооллын хаврын адаг хар луу сарын 11, Сумъяа гараг
Бага морь одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран ургах цаг 05:41, шингэх цаг 19:58. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Үс засуулбал эрхтэн хурц болно








Сэтгэгдэл бичих