• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Цаст констракшн” ХХК-ийн суурь цутгасан талбайг нийтийн эзэмшил болгохоор хэлэлцэнэ

Nansalmaa Tsevegsuren Нийтэлсэн: Nansalmaa Tsevegsuren
2026-04-25
Ангилал: Нийгэм, Улс төр
“Цаст констракшн” ХХК-ийн суурь цутгасан талбайг нийтийн эзэмшил болгохоор хэлэлцэнэ

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд үүссэн барилга барих маргааны асуудлаар иргэдтэй уулзлаа. Тус хороонд барилга барьж буй “Цаст констракшн” ХХК болон иргэдийн хооронд үүссэн газрын маргаан 10 гаруй жилийн турш үргэлжилж байгаа юм. Тус хороонд барилгажилт их тул газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшлийн талбай болгоно.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Натур орчим хүн амын төвлөрөл ихтэй. Иргэдийн ая тухтай амьдрах орчин чухал. Барилгын ажил хийж байгаа компанитай хэлцэлд орж, суурь цутгасан талбайг нийтийн эзэмшлийн талбай ногоон байгууламж болгохын төлөө ажиллана. Гэхдээ бизнес эрхлэгч, барилгын компанийг ч шууд хохироож болохгүй. Хуулийн дагуу ажиллана. Ажлын хэсэг байгуулна” гэв.

Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны иргэдийн төлөөлөл О.Отгонтөгс “Өмнө нь хотын дарга ирж уулзахдаа энэ хэсэгт барилга барих боломжгүй, стандарт хангахгүй, нийтийн эзэмшлийн талбай болгох хэрэгтэй талаар мөн хэлсэн. Гэтэл барилгын компани ажлаа эхлүүлээд байна. Оршин суугчид байрныхаа хажууд барилга барихыг эсэргүүцэж байна” гэлээ.

Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга Г.Баярсайхан барилгын зөвшөөрлийг 2013 онд олгосон талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Натур орчим анх гэр хороолол байсан. Энэ хавийн орон сууцууд бүгд өмчилсөн айлын газар дээр баригдсан. 2013 онд хоёр иргэн барилгын А даалгавар батлуулж байжээ. Энэ нь тухайн газар дээр барилга барихад хот байгуулалт, техникийн шаардлагыг тодорхойлсон суурь баримт бичиг, мөн 2013 онд батлагдсан зураг төсөвтэй. 2013 оны 7-р сард барилгын ажлыг эхлүүлсэн, газрын зөвшөөрлийг олгосон байсан. Удаагүй Саруул СӨХ-өөс барилгын ажлыг эхлүүлэхэд маргаан үүсгэж, 2014 онд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, барилгын ажлыг үргэлжлүүлж болох шүүхийн шийдвэр гарсан. Гэхдээ үүнээс хойш барилгын ажлыг явуулаагүй. 10 гаруй жилийн дараа барилгын ажлыг эхлүүлэх хүсэлт тавьсан. 2013 онд хууль журмын дагуу бүх зөвшөөрөл нь олгогдсон, дээрээс нь барилга барьж болно гэсэн шинэ дүгнэлттэй байсан. Албан ёсны зөвшөөрөлтэй, бичиг баримт нь бүрдсэн байсан тул Хот байгуулалт, хотын стандартын газар 2025 оны аравдугаар сард зөвшөөрөл өгсөн” гэдгийг тайлбарлалаа.

Previous Post

Цаг агаарын мэдээ

Next Post

“САНЬЯА“ 2026: Медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүллээ

Next Post
“САНЬЯА“ 2026: Медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүллээ

“САНЬЯА“ 2026: Медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Их хүрээ харваа” аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

“Их хүрээ харваа” аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

2026-04-25
“САНЬЯА“ 2026: Медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүллээ

“САНЬЯА“ 2026: Медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүллээ

2026-04-25
“Цаст констракшн” ХХК-ийн суурь цутгасан талбайг нийтийн эзэмшил болгохоор хэлэлцэнэ

“Цаст констракшн” ХХК-ийн суурь цутгасан талбайг нийтийн эзэмшил болгохоор хэлэлцэнэ

2026-04-25
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-25
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-25
1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно

1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно

2026-04-24
Сангийн яам: Одоогийн хуулийг дагавал Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ашиглалтад орно

Сангийн яам: Одоогийн хуулийг дагавал Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ашиглалтад орно

2026-04-24
Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

2026-04-24
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

2026-04-24
“Улсын Их Дэлгүүр” ХК l улиралд 302.2сая төгрөгийн ашигтай ажиллажээ

“Улсын Их Дэлгүүр” ХК l улиралд 302.2сая төгрөгийн ашигтай ажиллажээ

2026-04-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.