• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эцэг эхийн зөвлөл зохион байгуулж буй гэх нэрийн дор төгсөлтийн баяр, үсэглэлийн баяр, ой тэмдэглэхийг болиулах чиглэл хүргүүлжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-04-20
Ангилал: Боловсрол
Эцэг эхийн зөвлөл зохион байгуулж буй гэх нэрийн дор төгсөлтийн баяр, үсэглэлийн баяр, ой тэмдэглэхийг болиулах чиглэл хүргүүлжээ

Боловсролын ерөнхий газраас бүх шатны боловсролын сургалтын байгууллагын удирдлага нарт чиглэл хүргүүллээ.

Үүнд,

1.Боловсролын сайдын 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын 4.3, 4.5, 4.7 дахь хэсгийн хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч ажиллах,

2.Үе тэнгийн дээрэлхлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах нээлттэй сувгийг тогтмол ажиллуулах, мэдээлэл өгсөн хүүхэд болон иргэний нууцыг хадгалж, дээрэлхэлд өртсөн хүүхдэд “Хүүхэд хамгааллын шуурхай тусламж” үйлчилгээ үзүүлэх,

3. Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын өөрийн үнэлгээг хийж, суралцагч өртөж болзошгүй аливаа эрсдэлийг арилгаж, багш, суралцагчдыг орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулах;

4. Суралцагчдыг ном, гарын авлага, материал худалдан авахыг шаардах, аливаа төлбөртэй давтлагад хамрагдахыг хүчээр тулгах зэргээр хүндрэл үүсгэхгүй байхыг багш нарт зөвлөх,

5. Эцэг эх, асран хамгаалагчийн санаачилга, “Эцэг эхийн зөвлөл” зохион байгуулж буй гэх нэрийн дор төгсөлтийн баяр, үсэглэлийн баяр, ой тэмдэглэхийг болиулах, цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш, ажилтнууд бэлэг сэлт авах зэрэг ёс зүйн зөрчлийг тэвчиж, таслан зогсоох,

6. Зуслан, жуулчны бааз, зочид буудал, амралт, цэнгээний газруудаар байгууллага, хамт олны зугаалга зохион байгуулж, нийтээр архидан согтуурахыг хориглох, хүүхдийг мансууруулах бодис, архи, согтууруулах ундаа хэрэглэх зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх,

7. Суралцагчийн ялгаатай байдал, амьдралын боломж нөхцөлд тохирсон сургалт, үйл ажиллагааг төлөвлөх, өдөр тутмын сургалт, үйл ажиллагаанаас шалтгаалсан ялгаварлал, суралцагч хоорондын аливаа харьцуулалт үүсгэхгүй байхад анхаарч, хүүхэд нэг бүрийн хөгжлийн ахиц дэвшлийг үнэлж, урамшуулдаг байх,

8. “Суралцагч бүр өөрийн сурсан мэдсэн”-ээ багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэдээ тайлагнадаг байдлаар хичээлийн жилийн төгсөлтийн үйл ажиллагааг шинэлэг байдлаар зохион байгуулах,

9. Багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоонд тулгуурлан суралцагч бүрийн сурч, хөгжих сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллах,

10. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн ахиц, хандлага төлөвшлийн талаарх мэдээллийг тогтмол хүргэх,

11. Багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүмүүжлийн эерэг аргыг таниулах, суралцагчийн цахим орчин дахь аюулгүй хэрэглээг ойлгуулах, хүүхдээ хамгаалах чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх,

12. Суралцагчдад гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшиг ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах чадварыг эзэмшүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагатай хамтран сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах,

13. Суралцагчийн эрүүл мэндийг дэмжих, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах,

14. Сургуулийн үйл ажиллагаатай холбоотой аливаа арга хэмжээнд баталгаагүй газраас хоол, хүнсний бүтээгдэхүүн авч суралцагчийг болзошгүй эрсдэл, хоолны хордлого халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хэт боловсруулсан болон шим тэжээлийн агууламж багатай чихэр, тосны агууламж өндөр бүтээгдэхүүнийг хүүхдэд сонгохгүй байх талаар эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид зөвлөх.

Previous Post

Өрхийн эмнэлгийн дарга ЭМДС-ын төсвөөс ₮194 саяыг хувийн хэрэгцээндээ зарцуулжээ

Next Post

Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

Next Post
Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын мэдээ

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026-06-05
Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-06-05
Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

2026-06-05
“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

2026-06-05
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-05
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-05
Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

2026-06-05
Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

2026-06-04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-06-04
Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

2026-06-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.