• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ойрх Дорнодын дайны ачаар ОХУ-ын газрын тосноос олох ашиг өссөөр байна

Nansalmaa Tsevegsuren Нийтэлсэн: Nansalmaa Tsevegsuren
2026-04-19
Ангилал: Дэлхий
Ойрх Дорнодын дайны ачаар ОХУ-ын газрын тосноос олох ашиг өссөөр байна

Ойрх Дорнодын дайн газрын тосны үнийг өсгөснөөр ОХУ-ын түүхий газрын тосны эрэлт, экспортын татвараас их хэмжээний тооцоолоогүй ашиг олох болжээ.

Тус улсын баруун хилийн боомтуудаар гардаг гол төрөл болох “Urals” газрын тосны хил үнэ 4-р сарын эхний 13 хоногт баррель нь дунджаар 106.30 ам.доллар байсныг “Argus Media”-ийн дата харуулж байна. Энэ нь зөрчил ширүүсэж, газрын тосны үнэ хэдийн огцом өсөлттэй байсан 3-р сарын дунджаас 42 хувиар өндөр үнэ юм.

Ормузын хоолой хаагдсан нь Ойрх Дорнодын эрчим хүчний нийлүүлэлтийг саатуулж, дэлхийн зах зээлийг доргиосон энэ үед дайны “чимээгүй” ялагчаар ийнхүү Москва тодорч байна. ОХУ-ын 2026 оны төсөвт баррель нь 59 ам.доллар байхаар тусгасан “Urals” төрлийн газрын тосны үнэ тэнгэрт хадсан тул өнгөрсөн сард тус улсын Засгийн газар төсвийн зарцуулалтаа нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.

ОХУ газрын тосны экспортын татвараа “Urals”-ийн зах зээлийн ханшаас нэг сарын хоцрогдолтой тооцдог тул 3-р сарын огцом өсөлтөөс төсвийн орлогод нь үзүүлэх нөлөөлөл энэ сараас эхэлнэ гэсэн үг юм. Түүнчлэн ханшийг рублиэр тооцдог тул одоогийн энэ нөхцөлд илүү давуу талтай болж байна.

3-р сард “Urals” газрын тосны дундаж борлуулах үнэ 6191 рубль болж өссөн байна. Хэрэв 4-р сард одоогийн өсөлттэй үнэ хадгалагдаж, рублийн ханш тогтвортой байвал “Urals” тосны дундаж үнэ баррель нь 8300 рубль болж өсөхөөр байна. Энэ нь 2022 оны 3-р сард ОХУ Украинд бүрэн хүчээр довтолсноос хойшхи дээд түвшинд хүрэх юм.

“Urals”-ын жилийн дундаж үнийн нэг ам.долларын өсөлт тутамд тус улсын татварын орлого 150 тэрбум рубль буюу 2 тэрбум орчим ам.доллараар нэмэгдэхийг Москва дахь “Finam” байгууллагын эдийн засагч Ольга Беланкая онцолжээ. Тиймээс зөвхөн 4-р сард ОХУ-ын газрын тос, байгалийн хийн салбараасаа олох орлого 900-950 тэрбум рубль хүрэх тооцоо гарсан байна. Хэдийгээр тус улс Ойрх Дорнодын дайнаас ашиг хүртэж буй ч газрын тосны дэд бүтцэдээ Украинаас цохилт амссан хэвээр байгаа юм.

“Боомт, Эрчим хүчний дэд бүтцэд учирсан хохирлыг харвал ОХУ ойрын хугацаанд олборлолтоо l улирлын эхэн үеийн түвшнээс давуулахад хүндрэлтэй тулгарч магадгүй” хэмээн Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг тайландаа дурджээ.

 

Previous Post

Дорнын зурхай

Next Post

Цаг агаарын мэдээ

Next Post
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026-10-30
Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

2026-10-30
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-10-30
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна

2026-10-30
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-29
УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

2026-10-29
ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

2026-10-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.