• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

МУ-ын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзав

Nansalmaa Tsevegsuren Нийтэлсэн: Nansalmaa Tsevegsuren
2026-04-16
Ангилал: Тод мэдээ, Улс төр
МУ-ын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюаныг өнөөдөр буюу 2026 оны 4-р сарын 16-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Иж бүрэн стратегийн түншлэл бүхий хөршүүдийн хувьд хөгжүүлж буй хамтын ажиллагаа, харилцааны талаар байр сууриа илэрхийлж, нээлттэй ярилцав.

Ерөнхий сайд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л түвшинд эрчимтэй хөгжүүлэх, төрийн тэргүүн нарын түвшинд нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудыг бодитоор урагшлуулахын төлөө нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Монгол, Хятад хоёр улсын төрийн тэргүүн нар хоёр улсын худалдааны эргэлтийг таван жилийн дотор 20 тэрбум ам.долларт хүргэхээр 2022 онд дэвшүүлсэн зорилтоо биелүүлэхийн төлөө шаргуу ажиллахыг онцлон  тэмдэглэв.

Хоёр улсыг холбосон хоёр дахь төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажлыг эхлүүлснээр нүүрсний худалдаа, төмөр замын бүтээн байгуулалт, Тавантолгой уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван чиглэлийн цогц хамтын ажиллагааг эрчимжүүлж, бодит үр өгөөжийг иргэддээ мэдрүүлэх ажлыг хийх шаардлагатайг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн Өмнийн говийн шатахууны хэрэглээг БНХАУ-аас импортлох зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр талууд санал солилцов.

Элчин сайд Шэнь Миньжюан Ерөнхий сайдын хувиар хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэн, хоёр улсын хоорондын худалдааг нэмэгдүүлэх, хил орчмын чөлөөт худалдааны бүсийг хөгжүүлэх, нүүрсний экспорт, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн 3-р сард БНХАУ-д айлчлах үеэр Хятадын удирдлагуудтай уулзаж, харилцан ойлголцолд хүрснийг онцлон тэмдэглэв.

Previous Post

Цахим орчинд тархаад буй настай хоёр хүнийг зодсон эрэгтэйг олж тогтоожээ

Next Post

Цаг агаарын мэдээ

Next Post
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

2026-06-26
Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын хашааг нийслэлээс буулгаж байна

Яг одоо Жуковын хөшөөний арын хашааг Нийслэлээс буулгаж байна

2026-06-26
Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

2026-06-26
Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

2026-06-26
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

2026-06-26
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-26
Дорнын зурхай

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-06-26
Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-26
Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

2026-06-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.