• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

БНХАУ Ойрх Дорнодын асуудлаар ОХУ-тай хамтран ажиллахад бэлэн гэв

Nansalmaa Tsevegsuren Нийтэлсэн: Nansalmaa Tsevegsuren
2026-04-06
Ангилал: Дэлхий
БНХАУ Ойрх Дорнодын асуудлаар ОХУ-тай хамтран ажиллахад бэлэн гэв

БНХАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хүрээнд ОХУ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллан, Ойрх Дорнодын хурцадмал байдлыг намжаахын тулд хүчин чармайлт гаргахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Ван И ням гарагт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярихдаа мэдэгдсэнийг БНХАУ-ын ГХЯ уламжилсан байна.

Ормузын хоолойн тээврийн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх үндсэн арга зам бол талууд нэн даруй гал зогсоох хэлэлцээрт хүрэх явдал гэдгийг Ван И онцлон тэмдэглэж, Хятадын тал бүс нутгийн халуун цэгүүд дэх зөрчил мөргөлдөөнийг яриа хэлэлцээ хийх замаар буюу улс төрийн аргаар шийдвэрлэхийг тууштай дэмжиж ирснийг дурджээ.

Хоёр орны Гадаад хэргийн сайд нар энэ долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ормузын хоолой болон түүний орчим дахь арилжааны хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангах тухай Бахрейны тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураахаас өмнө утсаар ярилаа.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд Ван И сайд С.Лавровтой ярилцахдаа, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хувьд Хятад болон Орос улс нь “бодитой, тэнцвэртэй байр суурь баримталж, олон улсын хамтын нийгэмлэгээс илүү их ойлголт, дэмжлэг авахыг эрмэлзэх” ёстой хэмээн дурдсан байна.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэхдээ, талууд нэн даруй гал зогсоох болон “улс төр-дипломат яриа хэлцээг эхлүүлэх” арга замуудыг хэлэлцсэн гэв. “Мөн дэлхийн тулгамдсан асуудлууд, тэр дундаа Ираны эсрэг явуулж буй АНУ, Израилын өдөөн хатгасан түрэмгийлэл”-тэй холбоотой асуудлаар хоёр улсын байр суурь нэгдмэл байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн” гэж уг мэдэгдэлд дурдсан байна.

БНХАУ Ойрх Дорнод болон Персийн булангийн бүс нутагт нэн даруй гал зогсоохыг удаа дараа уриалсаар ирсэн юм. Тус бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд үүний улмаас эрчим хүчний эх үүсвэрүүдийн тээвэрлэлтийн гол зам болох Ормузын хоолойн хөдөлгөөн үндсэндээ зогсоод байна.

 

Previous Post

Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Next Post

Зөрчил гаргасан шүүгч нарыг ажлаас нь чөлөөллөө

Next Post
Зөрчил гаргасан шүүгч нарыг ажлаас нь чөлөөллөө

Зөрчил гаргасан шүүгч нарыг ажлаас нь чөлөөллөө

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шинээр томилогдсон Элчин сайд нарын уулзалт боллоо

Шинээр томилогдсон Элчин сайд нарын уулзалт боллоо

2026-04-07
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-04-07
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-04-07
4 настай хүүхэд зоос залгиж, ЭХЭМҮТ-д эмчлүүлж байна

4 настай хүүхэд зоос залгиж, ЭХЭМҮТ-д эмчлүүлж байна

2026-04-06
СЭРГЭЭН ЗАСАХ, ТУСЛАХ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ БОЛЛОО

СЭРГЭЭН ЗАСАХ, ТУСЛАХ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ БОЛЛОО

2026-04-06
Л.Энх-Амгалан: БАГШИЙН АЧААЛЛААС ЭХЭЛЖ ЧӨЛӨӨЛНӨ

Л.Энх-Амгалан: БАГШИЙН АЧААЛЛААС ЭХЭЛЖ ЧӨЛӨӨЛНӨ

2026-04-06
Нэгнээ архины шилээр зүсэж хүнд гэмтээжээ

Нэгнээ архины шилээр зүсэж хүнд гэмтээжээ

2026-04-06
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо

2026-04-06
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо

2026-04-06
Засгийн газрын тэтгэлгээр гадаад улсад суралцсан албан хаагчийг ажилд нь буцаан томилох үүрэгтэй

Засгийн газрын тэтгэлгээр гадаад улсад суралцсан албан хаагчийг ажилд нь буцаан томилох үүрэгтэй

2026-04-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.