• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сонгуулийн үеэр улстөрчдийн хийдэг хамгийн сонирхолтой сурталчилгаа ба амлалтууд

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-05-16
Ангилал: Бусад мэдээ, Дэлхий
Сонгуулийн үеэр улстөрчдийн хийдэг хамгийн сонирхолтой сурталчилгаа ба амлалтууд

Данийн Йоахим Олсен гэх улстөрч дэлхийн түүхэн дэх хамгийн гайхширмаар сувгаар сонгуулийн сурталчилгаа хийсэн хүн болж байна. Тус улсын парламентын ээлжит сонгуульд Либерал холбоо намаас нэр дэвшиж буй тэрээр сонгуулийн сурталчилгаагаа насанд хүрэгчдийн видео сайтаар дамжуулан хийж байгаа аж.

Тэрээр энэ талаар “CNN”-д ярихдаа “Би үнэхээр энэ сонгуулийн сурталчилгаагаа энэхүү сувгийг ашиглан хийж байгаа. Миний нийт сонгуулийн сурталчилгааны 95 хувь нь ийм хэлбэртэй байх болно. Учир нь ийм төрлийн веб сайтуудад миний жинхэнэ сонгогчид байгаа. Хэрвээ сонгогч та нэр бүхий веб сайтаас намайг олж харвал эргэлзэх хэрэггүй. Энэ үнэхээр бодитой учраас агуулгыг нь үзээрэй” гэсэн юм.

Йоахим Олсен нь өмнөх сонгуульд ч өвөрмөц маягаар сурталчилгаагаа хийж  ялалт байгуулснаар Данийн парламентын гишүүн болсон юм. Тэрээр өмнө нь олимпын зээрэнцэг шидэлтийн тамирчин байжээ.

Монголын улстөрчдийн сонгуулийн үеэр тарааж байсан гарын бэлгүүдийг дэлгэн харуулсан үзэсгэлэнг саяхан МУИС-ийн оюутнууд зохион байгуулсан билээ. Тэдний дунд хөгжилтэй гэмээр зүйлс олон харагдаж байв. Сонгуулийн жил ойртож байна. Зарим улстөрчид аль хэдийн ирэх сонгуулийн PR-аа хийж эхэлсэн харагдана. Манай улстөрчид ч гэсэн иргэдийн дургүйцлийг хүргэсэн эсвэл хөгжөөсөн сурталчилгаануудыг олонтой хийж байсан удаатай. Гэхдээ ийм алхам хийх нь санал авахад нь хэрхэн нөлөөлдөг болохыг мэдэхгүй ч төр түшилцэх хүн мөрийн хөтөлбөрөөрөө л сонгуулийн сурталчилгаагаа хийж, иргэд ч гэсэн үүнд нь илүүтэй анхаарах нь чухал мэт.

Харин дэлхийн түүхэнд тохиож байсан хамгийн хачирхалтай сонгуулийн сурталчилгаануудыг хуваалцвал.

1. ОХУ-ын  анхны Ерөнхийлөгч асан Борис Ельцин 1996 оны сонгуульд Бразилын телевизийн олон ангит киног сурталчилгаандаа ашигласан нь үр дүнгээ өгч нийт иргэдийн 54,4 хувийн саналыг авснаар өрсөлдөгч Геннадий Зюгановыг ялж байв. Тухайн үеийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдрүүд амралтын өдрүүдтэй давхцаж байсан учир ихэнх иргэд амралт зугаалгаар явахаар төлөвлөж байжээ. Гэтэл Борис Ельцин Бразилын “Tropikanka” цувралыг гаргадаг телевиз руу залгаж гурван ангийг ар араас нь гаргуулахаар болсон байна. Зах зээлд шилжээд удаагүй байсан Орост амралтын газруудад телевизор байхгүй учир гэртээ үлдэцгээж дуртай киногоо үзэцгээсэн аж. Харин бүтэн өдөр гарсан киноны гурван ангийн дундуур зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа явж байжээ.

2. Францын Ерөнхийлөгч асан Франсуа Олланд хараалын үг ихээр агуулагдсан реп дуу ашиглан ялалт байгуулж байв. Тус улсын 2012 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөж байх үеэрээ тэрээр өрсөлдөгч Николас Саркозийн эсрэг Америкийн алдарт репперууд болох “Jay-Z”, “Kanye West” нарын “Niggas in Paris” дууг сурталчилгаа болгон ашигласан юм. Франсуа Олланд сонгуулийн кампанит ажлаар иргэд, сонгогчидтой уулзалт хийх бүртээ уг дууг тоглуулж Николас Саркози шиг хүмүүс энэ улсыг үгүй хийнэ. Хэрвээ чи үнэхээр Франц хүн бол энэ дууны утгыг сайтар ойлго гэж байсан аж. Тэрээр үүний үр дүнд Францын түүхэнд залуучуудын саналыг хамгийн ихээр авсан улстөрч болж үлдсэн юм.

3. Хэдий ялалт байгуулаагүй ч АНУ-ын Ардчилсан намын гишүүн Жон Эдвардс намын сунгаанд өрсөлдөх үеэрээ чихрийн шижин, паркинсон болон алзхамер өвчнүүдийг эмчлэх аргыг боловсруулж, Ерөнхийлөгч болмогцоо энэ ажлыг эхлүүлнэ гэж хэлснээр олон хүний доог тохуу болсон юм.

4. Харин АНУ-ын 45 дахь буюу одоогийн Ерөнхийлөгч Доналд Трампын амлалтууд хэдий бүтэшгүй мэт байсан ч тэрээр өнөөдөр мөрийн хөтөлбөрөө бодит ажил хэрэг болгож байгаа. Тэрээр сонгогчдод амласан ёсоороо Мексикийн хил дээр аварга хана барьж эхэлсэн ба Хятад улстай худалдааны дайн өрнүүлээд байна. Мөн Доналд Трамп хэлсэн үгэндээ хүрч Ерөнхийлөгч болмогцоо “Oreo” жигнэмэг идэхээ больжээ.

5. Вермин Супреме гэх Америкийн улстөрч Массачусетс мужийн амбан захирагчид өрсөлдөх үеэрээ мужийнхаа иргэн бүрд одой морь өгнө гэж амласан юм. Түүний хачирхалтай амлалт үүгээр дуусаагүй бөгөөд хэрвээ конгрессын гишүүн болбол АНУ-ын эдийн засгийг одой морин дээр суурилсан нэн ашигтай хувилбар луу шилжүүлэх лобби хийнэ гэж байжээ. Тэрээр хэзээ ч сонгуульд ялалт байгуулаагүй болохыг бид өнөөдрийн Америкийн эдийн засгийн гол хүчнүүдээс харж болох аж.

Previous Post

Нийтийн тээврийн салбарт нисдэг тэрэгний үйлчилгээтэй болно

Next Post

Ким Жон Уны ахыг хөнөөсөн хэрэг: Сэжигтнүүдийг яагаад тавьж явуулав?

Next Post
Ким Жон Уны ахыг хөнөөсөн хэрэг: Сэжигтнүүдийг яагаад тавьж явуулав?

Ким Жон Уны ахыг хөнөөсөн хэрэг: Сэжигтнүүдийг яагаад тавьж явуулав?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

2026-03-13
Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

2026-03-13
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж,  шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ

Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ

2026-03-13
АНУ-ын Виржиниа мужид их сургуулийн кампуст буутай халдлага гарчээ

АНУ-ын Виржиниа мужид их сургуулийн кампуст буутай халдлага гарчээ

2026-03-13
Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

2026-03-13
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

2026-03-13
Нийт нутгийн 45 хувьд цастай байна

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

2026-03-13
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа

“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа

2026-03-13
“Оюу толгой” төслийн менежментийн төслийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард эцэслэнэ

“Оюу толгой” төслийн менежментийн төслийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард эцэслэнэ

2026-03-13
Зүүн аймгуудад цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа үүсэхийг анхааруулав

Зүүн аймгуудад цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа үүсэхийг анхааруулав

2026-03-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.