• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Цахилгаан автомашины борлуулалтаар Tesla дахин тэргүүлж эхэлжээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-04-04
Ангилал: Нийгэм
Цахилгаан автомашины борлуулалтаар Tesla дахин тэргүүлж эхэлжээ

Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компанийн энэ оны эхний улирлын борлуулалт өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өссөнөөр тус компани дэлхийн цахилгаан автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа дахин сэргээжээ.

Харин Хятадын BYD компанийн борлуулалт энэ хугацаанд 25.5 хувиар буурсан байна. Үүнд БНХАУ-ын төрөөс олгодог татаас багассан, мөн цахилгаан автомашинд ногдуулах татвар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.

Tesla компанийн мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд дэлхий даяар нийт 358,023 ширхэг бүрэн цахилгаан автомашин (BEV) нийлүүлжээ. Харин BYD компани уг хугацаанд цахилгаан болон хосолмол хөдөлгүүрт (plug-in hybrid) нийт 310,389 автомашин борлуулсан байна.

Шинжээчдийн тайлбарласнаар, BYD компанийн өсөлтийн гол эх үүсвэр болдог дотоодын зах зээлд хүндрэл үүссэн нь борлуулалтад нь сөргөөр нөлөөлжээ. Харин Tesla компани дэлхий даяарх өргөн хэрэглэгчийн сүлжээнд тулгуурлан борлуулалтаа тогтвортой хадгалж чадсан байна.

Tesla болон BYD компаниуд дэлхийн хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгчийн байр суурийн төлөө 2023 оны дунд үеэс хойш ширүүн өрсөлдөж байгаа юм. Тухайлбал, 2023 оны дөрөвдүгээр улиралд BYD компани зөвхөн бүрэн цахилгаан автомашины нийлүүлэлтээрээ анх удаа Tesla-г гүйцэж түрүүлж байсан билээ.

Гэвч 2026 оны эхээр Хятадын эх газарт төрийн дэмжлэг буурч, тухайлбал хуучин автомашиныг шинээр солиход олгодог татаас багасахын зэрэгцээ борлуулалтын татварыг 0 хувиас 5 хувь хүртэл үе шаттай нэмэгдүүлсэн нь эрэлтийг сулруулж, BYD-ийн борлуулалт буурахад хүргэжээ.

Үүний зэрэгцээ Tesla-гийн Шанхай хот дахь “Gigafactory” үйлдвэрийн нийлүүлэлт мэдэгдэхүйц өссөн байна. Тус үйлдвэрээс гуравдугаар сард 85,670 автомашин нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 46.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин эхний улиралд нийт 213,398 автомашин нийлүүлсэн нь Tesla-гийн дэлхийн нийт нийлүүлэлтийн бараг 60 хувийг бүрдүүлжээ.

Мөн Хятадын зах зээл дэх өрсөлдөөн ширүүссэнтэй холбоотойгоор Tesla зэрэг үйлдвэрлэгчид хэрэглэгчдийг татахын тулд санхүүгийн уян хатан нөхцөл санал болгож байна. Тухайлбал, Tesla-гийн Хятад дахь салбар жилийн 1.36 хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай зээл олгож, Model 3 болон Model Y загваруудын хувьд сар бүр 2000 юаниас бага төлбөр төлөх боломжийг бүрдүүлжээ.

Шинжээчдийн дүгнэлтээр, Tesla компанийн зах зээлд тэргүүлэх байр сууриа сэргээсэн нь борлуулалтын тогтвортой байдал болон стратегийн үр ашигтай бодлоготой холбоотой байна. Харин BYD компанийн хувьд дотоод бодлогын өөрчлөлт, мөн зах зээл дэх үнийн ширүүн өрсөлдөөнөөс шалтгаалан богино хугацаанд сорилттой тулгарч буй юм.

Үүнээс өмнө, 2026 оны нэгдүгээр сард Tesla компани дэлхий даяарх нийлүүлэлт нь өмнөх оныхоос 8.6 орчим хувиар буурсан талаар мэдээлж, жилийн борлуулалтын хэмжээгээрээ анх удаа BYD-д тэргүүлэх байр сууриа алдсан билээ.

Previous Post

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”- ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭХЭЛНЭ

Next Post

Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно

Next Post
Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно

Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

2026-05-29
6-р сарын 1-нд авто зам хаана

6-р сарын 1-нд авто зам хаана

2026-05-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-29
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-29
ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

2026-05-28
Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

2026-05-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.