• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”- ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭХЭЛНЭ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-04-04
Ангилал: Нийгэм
“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”- ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭХЭЛНЭ

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 20-р хорооны 30.3 га талбайд арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд болон орон сууцны хороолол зэрэгцэн оршиж, Харгиа цэвэрлэх байгууламжаас ялгарах үнэр, хөрсний бохирдол нь иргэдийн гомдол, шүүмжлэлийг үргэлж дагуулж байдаг. Тиймээс хотын төвд үйл ажиллагаа явуулдаг арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдийг хотоос нүүлгэж, малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулан, мал аж ахуйн салбарыг кластераар хөгжүүлэх зорилготой “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Тус паркийг нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд, хотын төвөөс 30 км зайд, нийт 539 га газарт байгуулахаар ажиллаж байна.
Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь нийт 539 га талбайд үйл ажиллагаа явуулах бөгөөд мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэр, хүнсний агуулах, хүлэмжийн аж ахуй, бизнес инкубатор төв зэрэг үндсэн 7, дэд 11 бүсээс бүрдэнэ. Төслийг хэрэгжүүлснээр 7.5 сая ширхэг арьс шир, 4.6 мян.тн завод ноос, 5.8 мян.тн ноос, 3.0 мян.тн ноолуур, 2.5 мян.тн ээрэх, 25.5мян.тн мах, 98.4 мян.тн дайвар түүхий эдийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж НИТХ-аар 2024 онд батлуулсан ба газрын зөвшөөрөлийг аваад байна. Паркийг эрчим хүчээр хангах “Дулааны цахилгаан станц болон Бохир ус цэвэрлэх байгууламж”-ийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил эхэлсэн ба барилга угсралтын ажлыг 4 сарын дундуур эхлүүлэхээр төлөвлөж байна. Дулааны цахилгаан станцын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг боловсруулж, БОУАӨЯ-ны хурлаар дэмжүүлсэн ба Эрчим хүчний зохицуулах хорооноос ДЦС барих тусгай зөвшөөрлийг авахаар ажиллаж байна.

Түүнчлэн паркийг үерийн эрсдлээс хамгаалах байгууламж, технологийн ус хангамжийн шугам сүлжээ, барилга байгууламжуудын төсвийг шинэчлэх, ундны ус хангамж, холбоо дохиоллын ажлын зураг төслийг шинээр боловсруулах ажлуудыг тус тус гүйцэтгэн Барилгын хөгжлийн төвөөр магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргуулаад байна.

Дулааны цахилгаан станц нь 24 МВт хүчин чадалтай бөгөөд үйлдвэрүүдийг цахилгаан, дулаанаар хангаж, жилд 665 мянган тонн ус ашиглан 156 сая кВт.ц цахилгаан, 265.6 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж түгээнэ. Цэвэрлэх байгууламж нь ахуйн болон үйлдвэрийн бохир усыг цэвэрлэх 6700м³ / хоног хүчин чадалтай бөгөөд 20,000 м³/хоног хүртэл өргөтгөх боломжтойгоор төлөвлөгдөж байна. Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаар ажилласнаар 5,600 ажлын байр шинээр бий болж, татварын орлогод 86.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх, хөрөнгө оруулалтын зардлаа 6.7 жилийн хугацаанд нөхөхөөр тооцоолол гараад байна. Үүний зэрэгцээ Монголын брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах шинэ боломж нээгдэнэ.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг байгуулж, дэд бүтцийн бэлэн байдлыг бүрдүүлснээр тойрог эдийн засгийг дэмжих замаар байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлээр арьс ширний 55.6 хувийг гүн боловсруулж, экспортод гаргана, үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлсний дараа бохирдсон хөрсийг нөхөн сэргээж, дахин төлөвлөлт хийснээр нийтийн эзэмшлийн талбай нэмэгдэнэ.

Previous Post

Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

Next Post

Цахилгаан автомашины борлуулалтаар Tesla дахин тэргүүлж эхэлжээ

Next Post
Цахилгаан автомашины борлуулалтаар Tesla дахин тэргүүлж эхэлжээ

Цахилгаан автомашины борлуулалтаар Tesla дахин тэргүүлж эхэлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Америкийн дайрагч онгоцыг сөнөөсөн гэж мэдэгджээ

Америкийн дайрагч онгоцыг сөнөөсөн гэж мэдэгджээ

2026-04-04
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав

Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав

2026-04-04
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

2026-04-04
Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно

Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно

2026-04-04
Цахилгаан автомашины борлуулалтаар Tesla дахин тэргүүлж эхэлжээ

Цахилгаан автомашины борлуулалтаар Tesla дахин тэргүүлж эхэлжээ

2026-04-04
“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”- ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭХЭЛНЭ

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”- ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭХЭЛНЭ

2026-04-04
Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

2026-04-04
Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

2026-04-04
Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

2026-04-04
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-04-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.