• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-04-04
Ангилал: Нийгэм
Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2026.04.03) нэгдсэн хуралдаан оройн 19:40 цагт үргэлжилж, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын танилцуулгыг сонслоо.

Ерөнхий сайд танилцуулгадаа улс төрийн зөрчлөө хойш тавьж, улс орны төлөө ажил хийх олон түмний нэхэл хатуутай шаардлага ч өдөр бүр өсөн нэмэгдэж байгааг анхааруулж, бодлогын залгамж чанар, тогтвортой байдал, тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах, мөн цаг үеийн онцгой нөхцөлийг харгалзан, хуульд нийцүүлэн Засгийн газраа байгуулж байгаагаа танилцуулав.

Тэрбээр төрийн байгууллагын хийдэл давхардлыг иж бүрэн тодорхойлох чиг үүргийн иж бүрэн дүн шинжилгээ хийж, төрийн үйлчилгээ, зөвшөөрлийг цааснаас цахимд шилжүүлж, зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод өгч, төсвийн хөрөнгийг хэмнэж, төрийн албыг цомхон, хурдтай, бүтээмжтэй болгохоо илэрхийллээ. Мөн зах зээл дэх төрийн оролцоог хазаарлаж, хувийн хэвшлийн өсөж өндийх орон зайг нээн, хүнд суртал, хууль журам, татварын дарамтаас  чөлөөлнө гээд, “Чөлөөлье” санаачилга, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо товч дурдлаа.

Засгийн газарт ажиллах сайд нарыг тохоон томилохдоо салбараа шууд удирдан зохион байгуулах мэдлэг туршлага, асуудлыг шийдэх улс төрийн капитал, ёс зүй, хүлээсэн хариуцлагаа үүрэх чадамжийг үндсэн шалгуур болгосноо Ерөнхий сайд Н.Учрал хэлж, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярыг, Шадар сайдад Т.Доржханд, Н.Номтойбаяр нарыг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Б.Энхбаярыг, Гадаад харилцааны сайдад Б.Батцэцэгийг, Сангийн сайдад З.Мэндсайханыг, Хууль зүй, дотоод хэргийн сайдад С.Амарсайханыг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад Г.Дамдиннямыг, Батлан хамгаалахын сайдад Д.Батлутыг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Ц.Сандаг-Очирыг, Боловсролын сайдад Л.Энх-Амгаланг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Т.Аубакирыг, Зам тээврийн хөгжлийн сайдад Б.Дэлгэрсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад Ж.Алдаржавхланг, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад Э.Бат-Амгаланг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ц.Идэрбатыг, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдад Ч.Номинг, Эрчим хүчний сайдад Б.Найдалааг, Эрүүл мэндийн сайдад Э.Батшугарыг томилохоор танилцуулав.

Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын 40 гишүүн асуулт асууж, хариулт авч, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд МАН-ын дотоод хагаралыг сануулж, бүлэглэлүүд харилцан бие биенийхээ авлига, албан тушаалын гэмт хэрэг, булхай луйврыг уудлан илчилснийг хууль, шүүхийн байгууллагаар шалгуулж, тогтоолгон сайдын албан тушаалд нэр цэвэр тохоон томилогдох нь зүйтэй талаар саналаа хэлж байлаа. Мөн зарим сайдын томилгоо оновчтой бус, нарийн мэргэжил шаардах салбарт мэргэжлийн бус хүн томилж байгаа нь буруу гэж үзэж байгаагаа Улсын Их Хурлын цөөн бус гишүүн илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж МАН-ын удирдлагууд өөр хоорондоо барьцаалагдсан байгаа нь харамсалтай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд сүүлийн хоёр жилийн хугацаанд МАН дэд сайд нартай нийлээд 80 сайд томилж байгааг сануулан, зарим сайд гэм буруугаа шүүхээр тогтоолгоод орж ирэх хэрэгтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир Монгол төрийн түүхэнд анх удаа яам нь сайдгүй, үүрэг гүйцэтгэгчгүй тав хоносныг хэлж, бие биенээ гэмт хэрэгтнээр дуудаж байсан хүмүүс нэг кабинетэд мөр зэрэгцэн ажиллахаар орж ирж байгааг гайхаж байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн Ерөнхий сайдыг багаа бүрдүүлээд, эрс шинэчлэл хийх болов уу гэж дэмжсэн хэдий ч танилцуулж буй багийг нь хараад дэмжиж ажиллаж чадахгүй гэж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Н.Учралын Засгийн газар урвалт, шарвалт дундаас босож ирж байна хэмээгээд, урвагч дэргэд явахад урагш алхах зам байдаггүй юм гэлээ.

Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Хүлээлтээс доогуур сайд нарыг оруулж ирж танилцууллаа. Өмнөх Засгийн газрыг болохгүй байна гэж л огцруулах асуудал яригдаа биз дээ? Гэтэл яг хэвээрээ орж ирлээ. Эдийн засгийн эрх чөлөө гэж Н.Учрал сайд яриад байсан ч зүгээр уриа төдий л байж_ Сөрөг хүчний зүгээс харахад ашигтай ч ард түмний үүднээс харахад харамсмаар Засгийн газар бүрджээ гээд, үр дүн гаргаж ажиллахыг хүсэв.

Энэчлэн Улсын Их Хурлын гишүүд улс орны эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдал, эдийн засгийн өсөлтийг ард иргэд, айл өрхөд хүртээлтэй болгох тухай, эрчим хүч, түлш шатахууны хүндрэлтэй, хомсдолтой байдлыг хэрхэн даван туулах, улс төрийн тогтвортой байдал, улс төрчдийн ёс суртахуун, парламентын дархлаа зэрэг өргөн хүрээний асуудал, агуулгыг хөндөн ярьсны зэрэгцээ салбар бүрт тулгамдаж байгаа, шийдлээ хүлээж буй асуудлын талаар Засгийн газрын гишүүнээр ажиллахаар нэр дэвшиж буй хүн нэг бүрээс асуулт асууж, хариулт авлаа.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултанд хариулахдаа Монгол Улсын Ерөнхйи сайд Н.Учрал Засгийн газрын тогтвортой байдал юу юунаас чухал болохыг онцлон, эргэлзэх, шүүмжлэх нь эрх чөлөөт нийгэмд хэвийн үзэгдэл ч гэлээ эртэдсэн дүгнэлт хийхгүй байхыг хүсэж, 38-ын, 30-ын гэсэн бүлгээр бус МАН-ын даргын хувьд Улсын Их Хурлын 68 гишүүнээ бүхлээр нь харж сайдын сонголтоо хийсэн гэсэн юм. Тэрбээр, “Явсан замаа харсан чинь ямар богинохон юм бэ, явах замаа харсан чинь ямар урт юм бэ” гэдэг шиг цаг үед Засгийн газрын ажилдаа орж байна. Би бүрэн эрхийнхээ хүрээнд урдаа байгаа замыг хэнтэй туулахаа, нам дотор хэнтэй хамтрах, хамтрахгүйгээ өөрөө шийднэ. Гол нь үр дүнгээр хэмжүүлнэ. Урдах ажлаа хийж, ачаа үүрнэ гэж бодож сайд нараа сонгосон. Сайд нар ажилдаа хариуцлагагүй хандаж, ёс зүйн зөрчил гаргавал тухай бүрд нь чөлөөлнө гэсэн хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдийг томилсон тухай тогтоолыг танилцуулж% үг хэлэв. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар томилогдсон гишүүд тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүж эхэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Previous Post

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Next Post
Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Америкийн дайрагч онгоцыг сөнөөсөн гэж мэдэгджээ

Америкийн дайрагч онгоцыг сөнөөсөн гэж мэдэгджээ

2026-04-04
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав

Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав

2026-04-04
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

2026-04-04
Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно

Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно

2026-04-04
Цахилгаан автомашины борлуулалтаар Tesla дахин тэргүүлж эхэлжээ

Цахилгаан автомашины борлуулалтаар Tesla дахин тэргүүлж эхэлжээ

2026-04-04
“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”- ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭХЭЛНЭ

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”- ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭХЭЛНЭ

2026-04-04
Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

2026-04-04
Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

2026-04-04
Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

2026-04-04
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-04-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.