• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ой, хээрийн түймрийн аюул нэмэгдэж, хэд хэдэн аймагт гал гарчээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-25
Ангилал: Нийгэм
Ой, хээрийн түймрийн аюул нэмэгдэж, хэд хэдэн аймагт гал гарчээ

Ойн тухай хуульд зааснаар “түймрийн аюултай үе” нь тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий хугацааг хэлдэг бөгөөд жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилдэг.

Хаврын улирлын ой, хээрийн гал түймрийн аюулын үнэлгээгээр улсын нийт нутгийн 0.47 хувь нь маш их, 3.06 хувь нь их, 8.07 хувь нь дунд түвшний аюултай ангилалд багтаж байна.

Онцгой байдлын байгууллагын мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд хэд хэдэн аймагт ой, хээрийн гал түймэр гарч, заримыг нь унтраагаад байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Шоргоолж” гэдэг газарт гарсан ой, хээрийн гал түймрийн дуудлагыг гуравдугаар сарын 23-ны 13:20 цагт хүлээн авч, холбогдох алба хаагчид шуурхай ажиллан мөн өдрийн 22:26 цагт цурамд оруулж, гуравдугаар сарын 24-ний 11:20 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар 6 га талбай өртөж шатжээ.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Зуны гол багийн “Бага-Өлийн дэлэн” гэдэг газарт гарсан ой, хээрийн гал түймрийн дуудлагыг гуравдугаар сарын 24-ний 19:00 цагт хүлээн авч, нийт 58 хүн, 4 автомашинтайгаар унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 9 га талбай өртөөд байна.

Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн “Дэнж” гэдэг газарт, Дөргөн нуурын аралд гарсан хээрийн гал түймрийг гуравдугаар сарын 25-ны 04:00 цагт бүрэн унтраасан бөгөөд 30 хүн, 4 автомашинтайгаар ажилласан байна.

Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Шахайн ширээ” гэдэг газарт гарсан хээрийн гал түймрийг гуравдугаар сарын 24-ний өдөр цурамд оруулсан бөгөөд урьдчилсан байдлаар 3600 га талбай шатжээ.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Жавхлант” гэдэг газарт гарсан хээрийн гал түймрийг мөн өдөр бүрэн унтраасан бөгөөд 300 га талбай өртсөн байна.

Онцгой байдлын байгууллагаас иргэдийг ой, хээрийн бүсэд ил задгай гал гаргахгүй байх, асаасан гал, үнс нурмыг бүрэн унтраах, хариуцлагагүй үйлдлээс зайлсхийхийг анхааруулж байна.

Previous Post

“БНСУ-ын виз гаргаж өгнө” гэх зарыг цахимд байршуулж, иргэдийг ₮39 саяар залилсан этгээдэд таван жил хорих ял оноов

Next Post

Улаанбаатар хотын нэрийн бичиглэлийг Солонгос хэл дээр шинэчилжээ

Next Post
Улаанбаатар хотын нэрийн бичиглэлийг Солонгос хэл дээр шинэчилжээ

Улаанбаатар хотын нэрийн бичиглэлийг Солонгос хэл дээр шинэчилжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

2026-10-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

2026-10-22
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 3 градус дулаан байна

2026-10-22
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

2026-10-21
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгоно

2026-10-21
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

2026-10-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.