• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-20
Ангилал: Улс төр, Хууль
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2026.03.19) өргөн мэдүүллээ. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар аж ахуйн нэгж, татвар төлөгч нь нийгмийн хариуцлагын хүрээнд олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпын хороо, паралимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэгийг албан татвараас хасаж, хөнгөлөхөөр заасан.  


Мөн Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1. дэх заалтад Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд улсын төсөв болон Спортыг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэх спортын төрөл ангиллыг сонгох, үндэсний шигшээ багийг бүрдүүлэхээр тус тус хуульчилжээ.  Шинэ тутам эрчимтэй хөгжиж буйгаас гадна ирээдүйд амжилт үзүүлэх боломжтойд тооцогдох и-спортын төрөл нь үндэсний шигшээ багийн төрөлд багтах ч олимпын төрөлд ороогүй тул дээрх татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байгааг төсөл санаачлагч онцоллоо. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтад “Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.1-д заасны дагуу бүрдүүлсэн үндэсний шигшээ баг, түүний харьяалагддаг спорт холбоо” гэх агуулгыг нэмэхээр хуулийн төсөлд тусгажээ. 


Түүнчлэн и-спортын үндэсний шигшээ баг, түүнд бүртгэлтэй тамирчинд гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлогыг  татвараас чөлөөлөх зохицуулалтыг дагалдах бусад хуулийн төслүүдэд тусгасан талаараа төсөл санаачлагч тодотголоо. Хуулийн төсөл батлагдсанаар хүүхэд, залуучуудыг спортоор хичээллэхийг дэмжих, тив, дэлхийн томоохон тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн баг, тамирчдыг урамшуулах, дотоодын аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээлд өрсөлдөх боломжоор хангах зэрэг ач холбогдолтой 
Previous Post

Эрчим хүчний салбарынхан ажил хаялт зарлаж буйгаа мэдэгдлээ

Next Post

НАУРЫЗЫН БАРИЛДААНД ЗОДОГЛОХ БӨХЧҮҮД

Next Post
НАУРЫЗЫН БАРИЛДААНД ЗОДОГЛОХ БӨХЧҮҮД

НАУРЫЗЫН БАРИЛДААНД ЗОДОГЛОХ БӨХЧҮҮД

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

2026-06-25
УИХ-ын чуулганаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-25
2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026-06-25
Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

2026-06-25
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр луу, хонь, нохой, үхэр жилтнээ элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй

2026-06-25
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-25
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.