• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эрчим хүчний салбарынхан ажил хаялт зарлаж буйгаа мэдэгдлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-20
Ангилал: Тод мэдээ
Эрчим хүчний салбарынхан ажил хаялт зарлаж буйгаа мэдэгдлээ

Дулаан, цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажилтнууд ажил хаялт зарлаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.

Тус холбооны дарга Э.Адъяасүрэн “Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлс нь хийж буй хөдөлмөр, хүнд нөхцөлдөө нийцэхгүй байна. Хүний нөөцийн хөгжил, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангалтгүй, техник технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалт орхигдсон” хэмээн мэдэгдэв.

Тэрбээр 2026–2027 оны хамтын хэлэлцээрийг 2025 оны арванхоёрдугаар сард эхлүүлж, таван удаагийн уулзалт хийсэн ч тодорхой асуудлуудаар тохиролцоонд хүрээгүй тул сонирхлын маргаан үүсч, хуулийн хугацаанд шийдэлд хүрээгүй учраас ажил хаях нөхцөл бүрдсэн гэж тайлбарлав.

Станцуудын нөхцөл байдал

“ДЦС-4”-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ган-Эрдэнэ:

“Манай станц төвийн бүсийн эрчим хүчний 60 орчим хувийг үйлдвэрлэдэг. Өвлийн ачааллын үед доголдол гарахад ажилтнууд 60-70 хэмийн халуунд шууд орж ажилладаг. Заримдаа хамгаалалтын каск хүртэл хайлах халуун нөхцөлд гэмтэл засдаг” хэмээн онцлов.

Тэрбээр ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага тулгамдсан асуудал болоод байгааг дурдсан юм.

Үйлдвэрчний эвлэлийн шаардлага

Эрчим хүчний салбарынхан:

  • Цалин хөлсийг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх

  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх

  • Цагийн тариф, итгэлцүүрийн тогтолцоог өөрчлөх

зэрэг нийт 12 шаардлага тавьжээ.

Гэвч Эрчим хүчний яамнаас цалин нэмэх боломжгүй гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлсэн тул хэлэлцээр зогсонги байдалд орсон байна.

Нөхцөл байдал

  • Хэлэлцээр: 5 удаа хийгдсэн

  • Тохиролцоо: хүрээгүй

  • Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн 80 хувь нь ажил хаялтыг дэмжиж гарын үсэг зурсан

Ийнхүү эрчим хүчний салбарынхан хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ажил хаялт зарлахаар болсон бөгөөд энэ нь эрчим хүчний хангамжид тодорхой эрсдэл дагуулах магадлалтай байна.

Previous Post

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Next Post

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Next Post
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

2026-06-25
УИХ-ын чуулганаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-25
2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026-06-25
Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

2026-06-25
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр луу, хонь, нохой, үхэр жилтнээ элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй

2026-06-25
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-25
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.