Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 54.2 мянган аж ахуйн нэгж, байгууллагын (ААНБ) 827.5 мянган ажиллагч нийгмийн даатгалд хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн аж ахуйн нэгж, байгууллагын тоо өмнөх улирлаас 174-өөр буюу 0.4 хувиар нэмэгдсэн бол харин шимтгэл төлсөн ажиллагчдын тоо 8.0 мянгаар буюу 1.0 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Ажиллагчдын тоо буурахад уул уурхай, олборлолт, барилга, боловсролын салбарын ажиллагчдын тоо өмнөх улирлаас 0.9-2.1 мянгаар буюу 1.7-4.5 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.













Сэтгэгдэл бичих