Үндэсний статистикийн хороо 2025 оны үзүүлэлтийн тайланг өчигдөр хийлээ.
Улсын хэмжээнд 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.8 сая төгрөг, голч цалин 2.4 сая төгрөг, харин үндсэн цалингийн дундаж 2.5 сая төгрөг байна.
Өмнөх улиралтай харьцуулахад сарын дундаж нэрлэсэн цалин 163.9 мянган төгрөгөөр буюу 6.0 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Мөн ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2025 оны эцсийн байдлаар 235.8, харин худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 145.3 байна. Бодит цалингийн индекс өмнөх улирлаас 3.9 хувиар өссөн талаар статистик мэдээлэлд дурджээ.












Сэтгэгдэл бичих