• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлаар хуралдлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-17
Ангилал: Улс төр
Ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлаар хуралдлаа

Зөвшөөрлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2026.03.17/ хуралдлаа.

Хурлыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин чиглүүлж, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Л.Соронзонболд, Г.Лувсанжамц, Р.Батболд болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Кино урлагийн зөвлөлийн төлөөлөл оролцов.

Зөвшөөрлийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Музейн тухай хуулийн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас олгож буй зөвшөөрлийн талаар тус яамны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн танилцууллаа. Тэрбээр, хуулийн хүрээнд музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөс гадна нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах, Монгол Улсын нутаг дэвсгэрт палеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгаа хийх, соёлын биет бус өвийн судалгаа хийх, өвийг сэргээн засварлах, зөөж тээвэрлэх, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, палеонтологи, археологийн олдворыг судалж шинжлүүлэх, сэргээн засварлах, гадаад улсад үзэсгэлэнд гаргах зорилгоор улсын хилээр нэвтрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, хуулийн этгээд кино зураг авалт хийх энгийн зөвшөөрөл зэргийг олгодог гэв.

Тухайлбал, музейг төрийн болон орон нутгийн, хувийн өмчийн хэлбэрээр Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байгуулах бөгөөд 300-500 мянган төгрөгийн хураамж төлж, найман жилийн хугацаатай Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авдаг гэлээ. Тэрбээр, музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон бусад энгийн зөвшөөрөл олгох процессийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгж байх, зөвшөөрөл нь гурван жилээс доошгүй хугацаагаар олгох зэрэг үндсэн зарчимтай байхаар хуульчилсан. Манайхаас олгож байгаа 7 энгийн зөвшөөрөл нь байнгын давтагдахгүй, зөвхөн нэг удаагийн /процесс/ арга хэмжээг зохицуулах хэв шинжтэй бөгөөд агуулга ач холбогдол, цар хүрээ, цаг хугацааны хувьд Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулах боломжгүй байгаа тул эдгээр үйл ажиллагааг хялбар, хүртээмжтэй болгох үүднээс Зөвшөөрлийн тухай хуулиас хасаж, тухайлсан хууль, тогтоомжоор зохицуулах санал гаргав.

Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал хуулийн нэмэлт өөрчлөлтөд Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, хуулийн этгээд кино зураг авалт хийх зөвшөөрөл олгодог байсныг мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа болгон өөрчилсөн нь агуулгын хяналт тавихад асуудал үүсгэж, түүх гуйвуулсан, геополитикийн асуудалд сөргөөр нөлөөлөх, хүчирхийлэл, гэмт хэрэг сурталчилсан бүтээл хийгдэх эрсдэл нэмэгдэхээс гадна түр хугацаагаар зураг авалтын үед тоног төхөөрөмж оруулж ирэхэд хүндрэл үүсгэх эрсдэлтэй талаар хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин зөвшөөрөл авах процесстой биечлэн танилцсан бөгөөд хэрэглэгчдэд ойлгомжтой, хүртээмжтэй, мэдээлэл тодорхой бус, цахим хэлбэрээр зөвшөөрөл авах үйл ажиллагаа нь хаалттай, хаана ямар мэдээлэл, шат дамжлагаар явах нь тодорхойгүй байгаад шүүмжлэлтэй хандав.

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам соёл талдаа хэт анхаарч, бусад салбарын бодлого, үйл ажиллагааг орхигдуулахгүй байхад анхаарах нь зүйтэй гэв.

Зөвшөөрөл олгохтой холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд дотоодын зохион байгуулалттай холбоотой асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг зөвлөлөө 

Previous Post

Зорчигчдоо буух ёстой буудалд буулгаагүй автобусны жолоочийг 25 мянган төгрөгөөр торгожээ

Next Post

Ерөнхий сайд маргааш Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг УИХ-д танилцуулна

Next Post
Ерөнхий сайд маргааш Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг УИХ-д танилцуулна

Ерөнхий сайд маргааш Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг УИХ-д танилцуулна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

2026-06-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-06-24
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

2026-06-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.