• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-11
Ангилал: Нийгэм, Улс төр
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо

Хүчирхийллийн золиос болсон хохирогчдыг хамгаалах нь төрийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа байдаг. Дэлхий нийтэд сорилт болоод буй жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах байр бол түргэн шуурхай, мэдрэмж өндөртэй үйлчилгээ шаарддаг онцлогтой. Улаанбаатар хотноо өнөөдөр (2026.03.10) нээсэн “Шинэсаран” түр хамгаалах байранд нэг дор 40 хүн хүлээн авах хүчин чадалтай, хүний эрхийн олон улсын жишиг, стандарт хангасан анхны байгууламж төдийгүй сэтгэл зүй, эрх зүй, эрүүл мэнд, хувь хүний хөгжлийн тусламж үйлчилгээ, сургалт нөлөөллийн үйл ажиллагаа явуулах хүний нөөц, орчинг бүрдүүлжээ.

Хүн бүр айдас, хүчирхийллээс ангид амьдрах ёстойг, энэ төрлийн гэмт хэргийг дахин гаргахгүйг байнга сануулах үүднээс Монгол охины гэгээн дурсгалыг мөнхжүүлэн гэр бүлийнх нь зөвшөөрөлтэйгээр шинэ төвийг нэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын дарга Н.Учрал нээлтийн үеэр онцолсон юм. Тэрбээр, энэхүү төсөл нь зөвхөн барилга байгууламжийн нээлт бус, харин хүний эрхийг хамгаалах, хүчирхийлэлд өртсөн иргэдийн аюулгүй байдлыг хангах, тусламж, үйлчилгээ үзүүлэх, дэмжих тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн бодит алхам гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын стандарт болон Израйл Улсын Түр хамгаалах байрны загвараас жишээ авч, олон улсын жишигт нийцүүлэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч иргэдийг нас, хүйс харгалзахгүй хүлээн авч сэтгэл зүй, эрүүл мэндийн үйлчилгээ, амьдрах ухааны дадлага, сургалт, зөвлөгөө үзүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан зориулсан өрөө, тасалгаатай шинэ жишиг болохуйц барилга болжээ. Цаашид түр хамгаалах байруудыг энэ загвараар байгуулж, хүүхэд, эмэгтэйчүүдэд аюулгүй орчин, хамгаалалт, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх болно.

Гэр бүлийн хүчирхийлэл бол нэг айлын асуудал биш, нийгмийн аюулгүй байдал, ирээдүй хойч үеийн аж амьдралд шууд нөлөөтэй, ноцтой асуудал учраас Монгол Улсын Их Хурал хүний эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрх зүйн шинэчлэлийг шат дараалан хэрэгжүүлж ирсэн, цаашид ч эрх зүйн орчинг боловсронгуй болгож, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэн, хохирогчдод үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Үүнд өөрийн биеэр манлайлал үзүүлж ажиллах болно гэв.

Түүнчлэн хоёр сарын өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн дэд сайдын хамт Цагдаагийн ерөнхий газрын харьяа түр хамгаалах байрны нөхцөл байдалтай очиж, танилцахад “Хүн ажиллаж, амьдрах боломжгүй” гэсэн дүгнэлттэй байсан тул шинээр баригдсан ч шийдэлгүй хоёр жил гацсан Түр хамгаалах байрыг яаралтай ашиглалтад оруулах чиглэл өгсөнөө сануулж, цаг алдалгүй, шуурхай ажиллаж, бүтэц орон тоог нь хүртэл шийдвэрлэсэн Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төслийн багийн хамт олонд талархал илэрхийллээ. Жишиг болохуйц түр хамгаалах байрыг байгуулахад Азийн хөгжлийн банк, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба болон төслийн баг хамт олон, стандартын дагуу тохижуулахад Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв.

Түр хамгаалах байрны нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масаругийн төлөөлөл болон Азийн Хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Үйл ажиллагаа хариуцсан дарга Чандра Мохан Арора нар оролцож, үг хэллээ. Хүчирхийллийн асуудал ноцтой сорилт хэвээр байгаа энэ цаг үед хохирогчдод аюулгүй орчин, найдвартай үйлчилгээ нэн шаардлагатай талаар тэд онцолж, хүчирхийллийг бууруулах, хүн бүр аюулгүй, амар тайван амьдрах боломжтой нийгмийг цоглоохын төлөө үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлж байлаа.

Ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байрыг ашиглалтад оруулснаар нийслэлийн хэмжээнд гурван түр хамгаалах байртай боллоо

Previous Post

Дорнын зурхай

Next Post

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Next Post
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Бид хүнсээрээ дамжуулж антибиотик хэрэглэсээр байна уу?

Бид хүнсээрээ дамжуулж антибиотик хэрэглэсээр байна уу?

2026-03-11
Архангай аймагт гарсан ой хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна

Архангай аймагт гарсан ой хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна

2026-03-11
Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг хойшлуулжээ

Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг хойшлуулжээ

2026-03-11
“Хезболла” хөдөлгөөн Израилын батлан хамгаалахын үйлдвэрт цохилт өглөө

“Хезболла” хөдөлгөөн Израилын батлан хамгаалахын үйлдвэрт цохилт өглөө

2026-03-11
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

2026-03-11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

2026-03-11
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2026-03-11
Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

2026-03-11
“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болло

“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болло

2026-03-11
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2026-03-11
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.