• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Х.Ганхуяг: ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛЭЭР ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫГ ШАТЛАЛТАЙ БУУРУУЛНА

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-03
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Х.Ганхуяг: ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛЭЭР ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫГ ШАТЛАЛТАЙ БУУРУУЛНА
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг эрхлэх асуудлын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажил, цаг үеийн мэдээллийг Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.03.03/ цугласан ахмадуудад өглөө.
Энэ нь Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос нийслэлийн гишүүд, дэмжигчдэд зориулан зохион байгуулдаг уулзалтын 25 дахь нь юм. Уулзалтад Шадар сайдын зөвлөхүүд, СДАХ-ны тэргүүн Б.Гомбо, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцов.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өнгөрсөн 2025 оны арваннэгдүгээр сард Шадар сайдаар томилогдохоосоо өмнө УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллахдаа Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийг УИХ-аар хэлэлцүүлэх Ажлын хэсгийг ахалж ажиллажээ.
Иймд энэ оны төсвийн орлого, зарлага, онцлог, багш, эмчийн цалин, ахмадуудын тэтгэврийн нэмэгдэл, төсвийн таналт, хэмнэлт, НӨАТ-ын буцаалтын хувийг нэмснээр өрхийн орлогыг хамгаалах боломжтой болсон зэрэг ажлуудаас ахмадуудад танилцуулав.
Мөн Тэрбээр “УИХ-ын хаврын чуулганаар татварын шинэчлэлийг мухарлана. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай бууруулна. Мөн хөдөлмөр, бизнес эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг хамгаалах татварын шинэчлэлийг хийж дуусгана. Эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлнэ. Цомхон, чадварлаг төрийн албаны бүтцийг үргэлжлүүлэн хийсээр байна” гэв.
Шадар сайдын харьяа байгууллагад Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн, Онцгой байдлын ерөнхий газар, Шинэ хоршоо, Стандарт хэмжил зүйн газар зэрэг байдаг бөгөөд Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээг ирэх зун зохион байгуулах ажлын хэсгийг ахалдаг байна.
Шадар сайд Х.Ганхуяг өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс дурдлаа. Одоогоор 11 аймаг, 43 сум цагаан зудтай, 13 аймаг, 47 сум цагаанаар зудархуу байна. Нийт 21 аймагт 796 тонн өвс, 8151 тонн тэжээл олгожээ.
Уулзалтад оролцсон ахмадуудын төлөөлөл асуулт, санал шүүмжлэл хэллээ. Тэд жижиг дэлгүүрүүд НӨАТ-ын баримт олгодоггүй тухай, УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлага ёс зүй дутмаг байгаа, энэ байдлыг засахын тулд Төрийн тэргүүний санаачилж буй УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжих, шатахуун, мах, гурилын үнийг тогтвортой барьж инфляцаас хамгаалах, ахмадуудын эрүүл мэндэд төр засгаас анхаарах, сурагчдад эх оронч үзэл суулгах, гамшигт үзэгдлээс өөрийгөө болон газар нутгаа хамгаалах хайрлах ухааныг сургалтын хөтөлбөрт оруулах шаардлагатай гэсэн санал, хүсэлт хэлж байв.
Previous Post

“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно

Next Post

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Next Post
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.