• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

НМХГ-ын даргын суудал ганхаж эхлэх шиг боллоо

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-05-03
Ангилал: Хууль
НМХГ-ын даргын суудал ганхаж эхлэх шиг боллоо

Нийслэлд сүүлийн үед “Хордлого авлаа”, “Осол боллоо” гэх мэдээлэл тасрахаа болилоо.

Харамсалтай нь энэ мэдээ болгоны ард хүний алтан амь, аль эсхүл хүүхдүүд, томчуудын эрүүл мэндийн асуудал яригддаг юм.

Налайхын уурхай, Төв цэвэрлэх байгууламжийн осол гээд хэд хэдээр нь хүний амь авч одсон айхтар ослууд ойрхон гарлаа. Мөн улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн томоохон компаниудын барилга дээр ажиллаж байсан хүний амь сүйдсэн хэрэг өнгөрсөн намар гарч байлаа.

Ер нь сүүлийн үед ингэж цаг бусаар амиа алдсан хүмүүсийн тоо ялангуяа нийслэлд байн байн гарах болсон.

Бас нэр хүндтэй компаниудын оруулж ирсэн дэлхийд нэртэй сүлжээ хоолны газрын бүтээгдэхүүнээс хордсон тохиолдол нэг бус удаа гарлаа.

Үүнээс гадна нийслэлийн ундны усны гол ундарга болдог Туулын эхийг хамгаалах, энэ голын дагуу  хайрга дайрганы карьер ажилладаг. Энэ ногоон бүсэд улс төр, бизнест нөлөө бүхий хүмүүс барилга байгууламж олноор барьдаг явдал гаарсан.

Энэ бүхэнд хараа хяналт тавих ёстой хамгийн эхний байгууллага бол Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/.

Угаасаа Мэргэжлийн хяналтын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Тиймээс НМХГ гэж данхар том бүтэцтэй газар ажилладаг юм.

НМХГ-ын даргаар Л.Эрдэнэчулуун 2012 оны УИХ-ын сонгуульд АН ялснаас хойш ажиллаж байгаа. Энэ хүн хоёр дэд даргатай. Бас Тамгын газрын дарга бий. Тамгын газар нь таван хэлтэстэй. НМХГ буюу Л.Эрдэнэчулуун даргын мэдэлд дээрхээс гадна мэргэжлийн чиг үүрэг бүхий хяналтыг хийдэг есөн хэлтэс, бас Төв лаборатори байдаг. Мөн есөн дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс бий.

Ингэхээр НМХГ-т харьяалагддаг Улсын байцаагчийн тоо зуу зуугаараа яригдана гэсэн үг.

Гэвч ийм бүтэцтэйгээр ажиллаад дээр дурдсан осол, хордлого, байгаль орчныг сүйтгэх явдлыг зогсоохгүй байна уу гэвэл үгүй гэж болно.

Эх сурвалжуудын мэдээллээс харахад энэ бүхэнд НМХГ-ын даргын үүрэг чухал байдаг байна. НМХГ-ын даргыг нэр цохож хэлдэг УИХ-ын гишүүн ч бий.

Шуудхан хэлэхэд ямар ч байгууллага даргынхаа бодлого, чиг баримжаагаар л ажилладаг. Ялангуяа Монголд энэ бол тодорхой болсон зүйл юм.

Сүүлийн үед эрх баригчид, Мэргэжлийн хяналтын байгууллагынхан НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг энэ албан тушаалд ажиллах хугацаа нь болсон гэж үзэж эхэлсэн бололтой байна.

Хэрвээ Төрийн өндөр дээд албан тушаал хашиж буй нэр бүхий эрхэм хаалт хийгээд зогсоочихгүй л бол Л.Эрдэнэчулууныг ажлын хариуцлага хүлээлгэх зарчмаар ойрын үед албан тушаалаас нь өөрчлөх сураг Төрийн ордон хавиас гараад эхэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Previous Post

Л.Оюун-Эрдэнэ: Хэдэн авлигачид нийлээд Их тэнгэрт газар авчихсан байна шүү дээ

Next Post

ДУНДГОВЬ: Бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг хийжээ

Next Post
ДУНДГОВЬ: Бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг хийжээ

ДУНДГОВЬ: Бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг хийжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна

2026-08-27
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

2026-08-27
Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

2026-08-26
Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

2026-08-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-08-26
“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

2026-08-26
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

2026-08-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.