• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-13
Ангилал: Бусад мэдээ
СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?

2026 он бол монголчууд нэгдэж хамтдаа хичээн, улсаа таниулах, анхаарлын төвд орох чухал жил. Учир нь, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно. Энэхүү арга хэмжээ ирэх 8-р сарын 17-ноос 28-нд болох юм. Дэлхийн 197 талууд буюу олон улсын байгууллага, шинжлэх ухааны байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийн 10 мянга орчим элчин сайд, өндөр дээд түвшний төлөөлөгч, хэлэлцээрчид хүрэлцэн ирж цөлжилт, газрын  доройтол, ган гачигтай холбогдох асуудлаар хуралдана.

Тус хуралд оролцохоор ирсэн төлөөллүүд хэлэлцээрт оролцохоос гадна манай улсыг таньж мэдэхээр сонирхох нь дамжиггүй. Иймд мөн аялал жуулчлалын салбарт ач холбогдолтой байх буюу гадаад валютын урсгалд нөлөөлнө. Хуралд оролцохоор ирж буй төлөөлөгчид зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбаруудын орлого өсөхөд шууд нөлөө үзүүлнэ. Мөн хурлын зохион байгуулалттай холбоотойгоор зочид буудал, тээвэр, арга хэмжээний зохион байгуулалт зэрэг салбарт ойролцоогоор 7000 түр ажлын байр бий болно гэсэн тооцоолол гарчээ.

Монгол Улсад энэ хурлыг зохион байгуулснаар конвенцын үндсэн агуулгуудаас гадна манай улсын бэлчээр, усны хомсдол, байгальд ээлтэй дэд бүтэц, зэрлэг амьтан ургамал, хөрс, уламжлалт мэдлэг-шинжлэх ухааны хосолмол байдал дэлхийн анхааралд өртөх юм.

Олон улсыг хамарсан ийм хэмжээний хурал нь гаднын санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалыг эрс нэмэгдүүлдэг ач холбогдолтой. Олон улсын донор байгууллага, хөгжлийн банкныхан, хөрөнгө оруулагчид Монгол руу ирж, нөхөн сэргээлт, усны менежмент, ойжуулалт, ногоон ажлын байр, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөл хөтөлбөрүүдэд бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэнэ. Засгийн газар ч энэхүү боломжийг тооцоолон тодорхой санаачилга гаргаж, үр дүнтэй төслүүдээ танилцуулж  COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьжээ. Хурлын үеэр урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацаанд хэрэгжих чанартай төслүүдийг эхлүүлэх зорилго тавьсан байна. Харин ямар төсөлд хөрөнгө оруулалт татах зорилго тавих нь хамгаас чухал. Аливааг боломж гэж харвал боломж. Ухаалаг, зохион байгуулалттай, эв нэгдэлтэй, улсынхаа нэрийг бодож, ирээдүйн өгөөжийг нь харгалзан үр дүнтэй хийж чадвал гарсан зардал хэд нугараад манайд орж ирнэ. Нутаг дэвсгэрийнх нь ихээхэн хувь цөлжилтөд өртсөн манай улсад үр өгөөжөө бэлэглэх төслүүд эхэлнэ.

Дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудаас амжилттай хөрөнгө оруулалт татах магадлалтай төсөл бол цөлжилтийн эсрэг ойжуулах төсөл. 2022 онд Кот-д’Ивуар улсын Абиджан хотод болсон COP15 хурлын дараа “Great Green Wall” буюу “Агуу ногоон хана” хөтөлбөрийг эрчимжүүлж, 11 улс дамнасан 8000 км урт ногоон зурвас байгуулан, 350 мянга гаруй ажлын байр шинээр бий болгосон. Үүнээс хойш “Land Degradation Neutrality Fund” хөтөлбөрийн санхүүжилт 1.6 тэрбум ам.долларт хүрч, олон сая га талбайг нөхөн сэргээх бодит ажлууд үргэлжилж байна. Үүний адилаар манай улс цөлжилтийн эсрэг ойжуулах төсөлд хөрөнгө оруулалт татаж мартагдсан “Ногоон хэрэм” төслөө үргэлжлүүлэх боломжтой. Энэ төсөл нь одоо хэрэгжүүлж буй “Тэрбум мод” төсөлтэй ч шууд холбогдоно. Олон улсаас ч бодлогын дэмжлэг авах боломжтой юм. Учир нь, манай говийн угалз элсэн шуурга БНСУ-д хүрдэг гэдэг. Тийм ч учраас БНСУ “Ногоон хэрэм” төсөл дээр хамтран ажиллаж байсан юм. БНСУ-аас эхлээд энэ төслийг дэмжинэ. Энэ бол СОР17 хуралд оролцохоор ирсэн хөрөнгө оруулагчдыг бэлэн төсөлтэй угтах нь зөв гэсэн санаа. Заавал энэ төсөл байх албагүй. Энэ мэт маш чухал ганцхан төсөл дээр л хамаг анхаарлаа хандуулбал үр дүнтэй. Тэр нь ямар төсөл байхыг эртнээс ярьж, нийтээрээ хэлэлцэн тодруулж болно. Хөрөнгө оруулалт татахын тулд бид өөрсдөө санаачилгатай, идэвхтэй байх чухал. Сайтар хөдөлмөрлөсний үр дүн ирдэгтэй адил энэ ажлыг сайн зохион байгуулсны өгөөж дэлхийд газар нутгаараа эхний эгнээнд явдаг манай улсын хувьд ер бусын олон өгөөж болон ирнэ.

Previous Post

Улаанбаатар хотод хуванцар хаягдал нийт хогийн 16.3 хувийг эзэлж байна

Next Post

Нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа

Next Post
Нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа

Нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сар шинэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна

Сар шинэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна

2026-02-13
НИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо

НИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо

2026-02-13
Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

2026-02-13
Сар шинийн 1,2-ний өдрүүдэд цаг агаар тогтуун, 3-нд шуурах төлөвтэй байна

Сар шинийн 1,2-ний өдрүүдэд цаг агаар тогтуун, 3-нд шуурах төлөвтэй байна

2026-02-13
Говь-Алтай-Улиастай чиглэлийн авто замын ажил эхэлнэ

Говь-Алтай-Улиастай чиглэлийн авто замын ажил эхэлнэ

2026-02-13
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна

“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна

2026-02-13
Увс аймгийн Хяргас сумын малчин Ц.Цэндээгийн гэр бүл “УЛСЫН ХОШОЙ АВАРГА” боллоо

Увс аймгийн Хяргас сумын малчин Ц.Цэндээгийн гэр бүл “УЛСЫН ХОШОЙ АВАРГА” боллоо

2026-02-13
“Мазаалай баавгай” сэдэвт гар зураг, бүтээлийн уралдааны шилдгүүд шалгарлаа

“Мазаалай баавгай” сэдэвт гар зураг, бүтээлийн уралдааны шилдгүүд шалгарлаа

2026-02-13
ДХИС-ийн бүтцийг 18 нэгжээр цөөлж, дарга нарын орон тоог 21 орон тоог бууруулав

ДХИС-ийн бүтцийг 18 нэгжээр цөөлж, дарга нарын орон тоог 21 орон тоог бууруулав

2026-02-13
Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа

Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа

2026-02-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.