• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хуулийн төсөл боловсруулагчийн сургалтыг хууль зүйн салбарын нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид болон мэргэшсэн, туршлагатай хуульчид удирдан явуулж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-13
Ангилал: Хууль
Хуулийн төсөл боловсруулагчийн сургалтыг хууль зүйн салбарын нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид болон мэргэшсэн, туршлагатай хуульчид удирдан явуулж байна
“Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт” 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гурав дахь өдрөө үргэлжиллээ. Сургалтад Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бүх яамд болон Улсын Их Хурлын харьяа байгууллагууд зэрэг 30 гаруй байгууллагын 60 орчим албан хаагч хамрагдаж байна.
Энэхүү сургалтыг хууль зүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн, судлаачид, туршлагатай хуульч, шүүгч нар удирдан явуулдаг онцлогтой. Энэ нь хуулийн төсөл боловсруулах онол, арга зүй, практикийг уялдуулан судлах, оролцогчид хуулийн төсөл боловсруулахад тулгамддаг асуудлаа нээлттэй хэлэлцэн, мэдлэг, ур чадвараа гүнзгийрүүлэх боломж бүрдүүлдэг.
Тухайлбал, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Л.Өлзийсайхан “Үндсэн эрхийн хязгаарлалт: Тохирсон байх зарчим”, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш М.Мөнхбат “Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Буянхишиг “Хууль тогтоомжийг системчлэх техник” сэдвээр хичээл заав.
Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Батбаяр “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал”, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч (LL.M) Т.Мөнх-Эрдэнэ “Хууль зүйн нэр томьёо, түүнийг хэрэглэх нь”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Баяр “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал” сэдвээр сургалт явуулж, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээсээ хуваалцлаа.
Үүнээс гадна, хуулийн төсөл боловсруулах ажиллагаанд мэргэшсэн Улсын Их Хурлын Тамгын газрын туршлагатай хуульч, судлаачид сургалтад идэвхтэй оролцож, практикийн хичээлүүдийг удирдан явууллаа. Үүнд: Хуралдаан зохион байгуулах газрын дарга (LL.M) Г.Агар-Эрдэнэ “Хүний эрхийн олон улсын гэрээг хуулийн практикт хэрэглэх нь”, Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үнэлгээний газрын дарга (LL.M) Ж.Сайнхишиг “Хууль зүйн техник, конструкц, найруулга”, Хуулийн газрын дарга Х.Сүрэнхорол, Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Н.Мөнхзэсэм, хуульч, судлаач С.Доржханд нар “Хуулийн төслийг процессжуулан бичих арга зүй”, мөн тус хэлтсийн ахлах зөвлөх Б.Батчимэг “Хууль тогтоомжийн сан бүрдүүлэх нь” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.
Ийнхүү сургалтын эхний гурван өдөр хуулийн төсөл боловсруулах онол, арга зүй, техник, системчлэл, үнэлгээ, хүний эрхийн олон улсын стандарт, үндсэн эрхийн хязгаарлахад тохирсон байх зарчмыг хэрэглэх зэрэг өргөн хүрээний агуулгыг хамран, үр дүнтэй зохион байгуулагдлаа.
Previous Post

Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Next Post

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Мазаалай баавгай” сэдэвт гар зураг, бүтээлийн уралдааны шилдгүүд шалгарлаа

“Мазаалай баавгай” сэдэвт гар зураг, бүтээлийн уралдааны шилдгүүд шалгарлаа

2026-02-13
ДХИС-ийн бүтцийг 18 нэгжээр цөөлж, дарга нарын орон тоог 21 орон тоог бууруулав

ДХИС-ийн бүтцийг 18 нэгжээр цөөлж, дарга нарын орон тоог 21 орон тоог бууруулав

2026-02-13
Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа

Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа

2026-02-13
Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

2026-02-13
Нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа

Нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа

2026-02-13
СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?

СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?

2026-02-13
Улаанбаатар хотод хуванцар хаягдал нийт хогийн 16.3 хувийг эзэлж байна

Улаанбаатар хотод хуванцар хаягдал нийт хогийн 16.3 хувийг эзэлж байна

2026-02-13
Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна

Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна

2026-02-13
Сар шинийн барилдаанд оролцох аймаг, цэргийн цолтой бөхчүүд тодорлоо

Сар шинийн барилдаанд оролцох аймаг, цэргийн цолтой бөхчүүд тодорлоо

2026-02-13
“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ

“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ

2026-02-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.