• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Орон нутагт болсон зам тээврийн ослын улмаас 6 хүн амиа алджээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-04-19
Ангилал: Нийгэм
Прокурор амь насаа алдсан хэргийг ажлын хэсэг гарган шалгаж байна

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.04.15-19-ний өдрүүдэд нийт 1081дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 740 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалаа.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 2 хүний амь нас хохирч, 29 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 6 хүний амь нас хохирсон хэргийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

  • 2019.04.18-ны өдрийн 21 цагийн орчим БГД-ийн нутаг Ард аюушийн өргөн чөлөө, “Тэргэл” төвийн урд замд H.Porter маркийн автомашины жолооч нь явган зорчигч 48 настай, эрэгтэй С-г мөргөж амь насыг нь хохироосон,
  • 2019.04.16-ны өглөө 05 цагийн орчим Говь-Алтай аймгийн нутаг “Хасаг толгой” гэх газар шороон замдMitsubishi Pajero маркийн автомашин онхолдож, жолооч Г-н амь нас хохирсон.

2019.04.15-19-ний өдрүүдэд орон нутагт бүртгэгдсэн хүний амь нас хохирсон осол, хэргийг хэлбэрээр нь үзэхэд 5 нь онхолдох хэлбэрээр, 1 нь мөргөлдөх хэлбэрээр гарсан бөгөөд 4 осол нь автомашинаар, 2 осол нь мотоциклоор үйлдэгдсэн байна. 

Огцом эргэлт дээр хурд хэтрүүлж явах нь автомашин замаас гарч осолд орох гол шалтгаан болдог бөгөөд автомашины тогтворжилт алдагддаг. Иймд зам тахиралсан болон огцом эргэлттэй замд хурдыг аюулгүй байхаар сонгох хэрэгтэй. 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 15 осол, мөргөлдөх хэлбэрээр 28 осол, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 8 осол тус тус гарсан.

Гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 170 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилж ажиллав.

Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 7,8 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 7 хувиар, нас барсан хүн 3 дахин өсч, гэмтсэн хүн болон явган зорчигч мөргөж гэмтээх, мөргөлдөх хэлбэрээр гарсан осол тус тус 6 хувиар буурсан байна.

Previous Post

Капитал банкны харилцагчдын мөнгийг өнөөдрөөс олгож эхэллээ

Next Post

С.Алтансүх: Яаралтай тусламжийн чанараар нь тухайн улсын эрүүл мэндийн системийг үнэлдэг

Next Post
С.Алтансүх: Яаралтай тусламжийн чанараар нь тухайн улсын эрүүл мэндийн системийг үнэлдэг

С.Алтансүх: Яаралтай тусламжийн чанараар нь тухайн улсын эрүүл мэндийн системийг үнэлдэг

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-04-30
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

2026-04-30
Доналд Трамп, Владимир Путин нар утсаар ярьсан сэдэв дуулиан тарив

Доналд Трамп, Владимир Путин нар утсаар ярьсан сэдэв дуулиан тарив

2026-04-30
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-30
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-04-29
Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

2026-04-29
1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

2026-04-29
Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.