• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хотын даргын авд гарсан МАН-ын ялсан Фракц санасандаа хүрэх үү?

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-03
Ангилал: Нийгэм
Хотын даргын авд гарсан МАН-ын ялсан Фракц санасандаа хүрэх үү?

2025 оны намраас МАН-ын даргын сунгаанаас эхэлсэн дотоод хагарал он дамжин үргэлжилсээр байгаа нь Улаанбаатар хотын даргыг харлуулж буй байдлаар илэрч байна. Учир нь Амарбаясгалан нүүрсний хулгайч, мөн хүний аминд хүрсэн хэмээн хэвлэлээр битүү шуугисаар түүнийг нам жим болгож, намыг гартаа авсан Ерөнхий сайд болон түүний ард буй фракцын санаа нэг хэсэг амарсан. Гэвч Засгийн газар үйл ажиллагаа явуулж байхдаа дэд сайд томилж олон нийтийн дургүйцлыг хүргэж, түүний галыг намдааж сенсаци тарьдаг хэвлэлийн ажилтнууд ч үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Үйл явдлыг тоймлон харвал одоо нийслэлийг тус фракц атгах үлдлээ. Учир нь Нийслэл бол МАН-д хамгийн том хүч учир Х.Нямбаатар олон төсөл эхлүүлж, тус төсөл амжилттай хэрэгжээд явж байгаа бөгөөд бэлэн хоолон дээр суух гэсэн МАН-ын цөөврүүд дайрч эхэлсэн нь энэ юм.Одоо Х.Нямбаатараас муу хүнгүй болж, түүнийг дарж авч дайрч санаагаа амрааж, буцаад нийслэл орхигдсон хот шиг болох нь. Учир нь одоо байгаа засгийн газар дэд сайд томилж, улсаас нэмэх байсан тог цахилгааны үнийг нэмэхгүй болгож иргэдийн бухимдал галыг дарлаа. Гэвч байдал намжсангүй ахмадууд тэтгэврээ нэмүүлэхээр тэмцсээр байгаа бөгөөд эмч багш нар өөрсдийн төлөө тэмцэж жагсаагүй бол цалин нэмэх байтугай Ц үсэг ч үгүй оныг угтах байлаа. Хэн нь ч даргаараа үлдсэн иргэдэд ашигтай байж, Улаанбаатар хотод хэрэгжиж буй бүх төсөл урагшлаасай. Учир нь сонгууль болоход 2 жил үлдлээ. Энэ хугацаанд хэрүүлээс өөр, хямралаас өөр шидгүй байгаа МАН-д иргэд дийлэнх нь дургүй байна.

Угтаа хотын даргын шийдвэр МАН-ын шийдвэр. Бөөн Хятад боллоо Хятадаар дүүрлээ гээд байгаа нь МАН-ын л хийж байгаа ажил Х.Нямбаатардаа ч биш юм. Х.Нямбаатар байсан байгаагүй энэ бүх үйл явдал үргэлжилнэ л гэсэн үг л дээ.

Бид ч гэж бид эмх цэгц, цэвэрхэн хотод дургүй, утаа багасаад байх шиг гэхээр худлаа гээд дайраастай, инфлюнсерүүд нь яг галлагааны үеэр уулан дээр гарч зураг дарж уянгалаастай. Цаанаасаа л бүх юм угаасаа бүтэхгүй байгаа юм шиг соошлын хэдэн хүмүүст итгэн уурлаж зүхээстэй. Мэдээж утаа түгжрэл хурдан арилахгүй. Бүгд шийдэл хайж гарц хайж байж бүх зүйлийг цэгцэлнэ. Дахиад нэг хотын дарга гарч ирээд дахиад бөөн өөрчлөлт туршилт дахин эхэлнэ. Хэрвээ өнгөрсөн 30 жилийг та бүгд сайн бодвол хэн ч юуг ч шийдэж чадаагүй ээлжилж хооллосоор ирсэн. Харин яг ажил эхлүүлсэн хүнээр ягштал хийлгээд явчихмаар л санагдах юм.Гэхдээ хийлгэх хийлгэхгүйг иргэд мэдмээр байх юм. Гэхдээ энэ бүгд МАН-ын зохиолын дагуу үргэлжилнэ. Тэрэнд иргэд эсэргүүцсэн мэт л дүр төрх бий болгоод дуусна. Хүн хүний бодол өөр ч Монголчуудын хүрэх цэг нэг учраас соошил сэвээнд итгэхгүй нүдээрээ харж, өөрийн мэдэрсэндээ итгэвэл ямар вэ?

Эцэст нь МАН яана уу ийнэ үү иргэдэд хамаагүй. Бид тайван цэвэрхэн хотод хангалттай цалин авч, татвар өрийн дарамтгүй, амьсгалах агаартай, ядаж ядарч амьдрах биш ялж жаргаж амьдармаар байна. Үүнийг уншсан хүн хиамчин гэх л байх. Гэхдээ дахиад л дараагийнх нь хоолонд орсон чөтгөрийн тойргоос залхаж байна. Ядаж тэр тойрогт иргэдийн амьдрал сайжирдаг бол яахав гэхсэн.

Previous Post

НИЙТ НУТГИЙН 74 ХУВЬД ЦАСТАЙ БАЙНА

Next Post

Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.1.5-2026.1.11\

Next Post
Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.1.5-2026.1.11\

Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.1.5-2026.1.11\

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.