• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-14
Ангилал: Нийгэм
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна

Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, О.Батнайрамдал, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар өнөөдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “100 резиденс” хотхонд ажиллалаа. 2009 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэж үзэн, хуучнаар 100 айлын цагаан байруудыг буулгаж, НОСК-ийн захиалгаар дахин орон сууцжуулах төслийн хүрээнд шинээр төлөвлөн барьж байгаа юм. Нийт 16 давхар долоон блок 800 айлын “100 резиденс” хотхоны эхний ээлжийн гурван орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч, иргэд түлхүүр гардан авлаа. Үлдсэн айлуудыг ирэх оны эхний улиралд багтаан орон сууцанд оруулахыг зорьж байна.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин төлөвлөж, шинээр барьж байна. Өнөөдөр “100 резиденс” хотхоны эхний ээлжийн ашиглалтад орсон байртай танилцаж байна. Улаанбаатар хотод 5551 иргэний амьдрах зориулалттай барилга орон сууц байна. Үүний 672 буюу 12 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй, 376 орон сууцыг нь ашиглахыг хориглосон. Хууль, журамд зааснаар иргэд өөрсдөө санал өгөөд төсөл болгох 204 барилга ашиглалтад тэнцэхгүй учраас дахин орон сууцжуулах төсөлд хамрагдсан. Үүнээс 65 хувийн биелэлттэй 133 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. 2016-2025 оны хооронд нийт 39 орон сууц ашиглалтад орж, 40 гэрээний шатандаа, 54 орон сууц барилга угсралт болон буулгах шатандаа ажил явж байна. Цаашид 71 байршил дээр сонгон шалгаруулалт хийж, хотын төвийн ашиглалтад тэнцэхгүй барилгуудыг шинээр төлөвлөж, орчин үеийн стандартад нийцсэн барилгуудыг сургууль, цэцэрлэгтэй нь барих шаардлагатай байна” гэдгийг хэллээ.

Орон сууцны иргэдийг төлөөлж, “Ирээдүйн 100 айл” ТББ-ын төлөөлөл мэдээлэл өгч, ойр орчимд иргэдийн орц, гарцыг хаасан контейнерүүд байдаг бөгөөд тэдгээрийг хуулийн дагуу чөлөөлөх боломжтой эсэх талаар албан бичгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайд хүргүүллээ. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайд иргэдийн хүсэлтийг хүлээн авч шалгаж, хариу мэдээлнэ гэлээ.

“Ирээдүйн 100 айл” ТББ-ын тэргүүн н.Туяа “100 айлд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, барилга ашиглалтад ороогүйн улмаас олон жил иргэд хохирч явсан. Улмаар 2016 онд ТББ байгуулах нь илүү үр дүнтэй гэж үзэж, “Ирээдүйн 100 айл” ТББ-ыг байгуулсан. Тухайн үед орон сууц өмчлөгч 320 өрхийн 1500-1800 иргэн хурлаа хийж, байр тус бүрээр хоёр төлөөлөл сонгож, бүгд хамтаар нэгдсэн. НОСК-иас ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч байсан иргэдийг түр суурьших орон сууцанд хамруулж, өнөөдөр 2009 оноос хойш олон жилийн дараа энэ байр ашиглалтад орж, бидний хувьд түүх бүтээж байна. Оршин суугч, өмчлөгч иргэд төрийн бус байгууллага байгуулсны хэрэг бүтлээ” хэмээв.

“100 резиденс” хотхоны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Мөнх ариун булаг ХХК ажиллаж, 100 хувь өөрийн хөрөнгө оуулалтаар төслийг гүйцэтгэж байгаа аж. Орон сууцны төслийг 2022 оноос эхлүүлсэн бөгөөд нийт 800 айлын орон сууцны барилга, таван давхар үйлчилгээний төв, автомашины зургаан давхар зогсоол бүхий хороолол барина гэв.

Previous Post

12 ордын зурхай \2025 оны 12 дугаар сарын 15–22\

Next Post

Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

Next Post
Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2025-12-18
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2025-12-18
ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ

ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ

2025-12-17
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2025-12-17
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

2025-12-17
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2025-12-17
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна

Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна

2025-12-17
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна

Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна

2025-12-17
Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна

Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна

2025-12-17
Зүрх судасны үндэсний төвийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт барина

Зүрх судасны үндэсний төвийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт барина

2025-12-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.