• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ШУУРХАЙ: Х.Бадамсүрэнг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирлаар томилов

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-03-27
Ангилал: Нийгэм, Улс төр
ШУУРХАЙ: Х.Бадамсүрэнг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирлаар томилов

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.03.27/ боллоо. Хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/-ын Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг үргэлжлүүлэн ажиллуулахаар томилов. Х.Бадамсүрэн нь 2016 оны арванхоёрдугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан юм.

ИРЭХ САРД ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЛТ ХИЙНЭ

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг нийслэлийн хэмжээнд ирэх сарын 24-26-ны өдрүүдэд хийхээр боллоо. Сургуулилтад нийслэлийн төр, захиргааны болон харьяа байгууллагууд, бүх яам, агентлаг, төрийн цэргийн байгууллага, дотоод, гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулахаар төлөвлөж байна.  Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлт болбол иргэдийн амь нас эрсдэх, айдаст автан эмх замбараагүй байдал үүсэх, орон сууц, сургууль, цэцэрлэг, барилга, байгууламж нурах, цахилгаан станц болон шатахуун түгээх станцууд дэлбэрэх, дулаан дамжуулах шугам хоолой задрах, цахилгаан тасрах, химийн бодис алдагдах, төмөр зам эвдрэх зэргээр их хэмжээний хохирол учирч, үндэсний аюулгүй байдалд сөргөөр болзошгүй тул сургуулилтыг өндөр түвшинд явуулах нь зүйтэй гэж үзлээ.

Газар хөдлөлтийн үед шуурхай арга хэмжээ авах, зарлан мэдээллийн дохио ажиллуулах, мэргэжлийн ангийн бэлэн байдлын үзлэг хийх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, гэмтэж бэртсэн иргэдийг хээрийн нөхцөлд эмчлэх зэрэг сургуулилт хийх юм. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад бэлэн байдлаа хангаж оролцохыг Гамшгаас хамгаалах улсын албадын дарга, яам, агентлагийн удирдлага, бүх шатны Засаг дарга, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгалаа.

2013 оноос хойш манай улсад жил бүр 1000-1500 орчим газар хөдлөлт болсон гэсэн судалгаа байдаг. Өнгөрсөн онд МУИС-ийн судалгааны баг, Японы Нагояагийн их сургуулийн эрдэмтэд хамтран Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн байдалд судалгаа хийсэн байна. Ингэхэд нийслэлийн баруун хойд талаас зүүн урагшаа чиглэлд 50 орчим км үргэлжилсэн идэвхтэй хагарлын бүс байгаа нь тодорхой болжээ.

2018 ОНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТ 76.7 ХУВЬТАЙ ГАРЧЭЭ

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

  • Макро эдийн засгийн бодлого 81.5 хувь
  • Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 62.0 хувь
  • Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 68.3 хувь
  • Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 82.2 хувь
  • Засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого 87.7 хувьтай гарчээ.

2018 оны эхний хагас жилтэй харьцуулахад Үндсэн чиглэлийн хэрэгжилт оны эцэст 25.8 хувиар өссөн байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ 50 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА

“Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт 2018 оны байдлаар 50.5 хувьтай байна.

  • Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 56.2 хувь
  • Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 41.9 хувь
  • Нийгмийн бодлого 51.1 хувь
  • Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 48 хувь
  • Засаглалын бодлого 55.4 хувьтай байна.

Хэрэгжилт нь удааширч байгаа зорилт, арга хэмжээг эрчимжүүлэхийг Засгийн газрын гишүүд, холбогдох агентлагийн дарга нарт үүрэг болголоо.

Previous Post

Өндрөөс унасан эмэгтэй гэмтлээ даалгүй амьсгал хураажээ

Next Post

АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн нээлтэд оролцлоо

Next Post

АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн нээлтэд оролцлоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа

2026-09-08
Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

2026-09-08

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-08
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Ховд, Хөвсгөлийн баруун, Говь-Алтай, Өвөрхангайн хойд сумдын нутгаар бага зэргийн бороо орно

2026-09-08
Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

2026-09-07

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

2026-09-07
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2026-09-07
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.