• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргахаар тохиров

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-01
Ангилал: Нийгэм
Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргахаар тохиров

БНХАУ-ын Бээжин хотноо “Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний худалдааг хөгжүүлэх техникийн II семинар” 2025 оны 11 дүгээр сарын 28-нд болж, хоёр улсын төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөллүүд худалдаа, хүнсний аюулгүй байдал, экспортын зохицуулалтын талаар өргөн хүрээтэй хэлэлцлээ. Тус арга хэмжээг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотноо суугаа Элчин сайдын яам, Монголын Махны Холбоо ТББ хамтран зохион байгуулав.

Уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа нарын тэргүүтэй төлөөлөгчид оролцож, салбарын бодлого, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн стандартын талаар ярилцлаа.

Мөн Хятадын Гаалийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн ерөнхий газар, Хятадын Махны холбооны мэргэжилтнүүд болон хоёр улсын аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, экспортын нөхцөлийг хөнгөн шуурхай болгох тал дээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Семинарын үеэр Монголын мал аж ахуйн үйлдвэрлэлийн сүүлийн үеийн төлөв байдал, мах боловсруулах салбарын хөгжил, хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцоог дэлгэрэнгүй танилцууллаа. Хятадын талаас БНХАУ-д мах импортлох явцад мөрдөгдөж буй эрх зүйн зохицуулалт, шаардлага, лабораторийн баталгаажуулалт, хил дамнасан гоц халдварт өвчний эрсдэлийн үнэлгээ зэрэг тулгамдаж буй асуудлуудаа ярилцав.

БНХАУ-ын зах зээлд мах, махан бүтээгдэхүүний эрэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь Монголын махны салбар өсөн хөгжих таатай нөхцөл бүрдэж байгаа билээ. Тиймээс талууд экспортын цар хүрээг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүний төрөл нэвтрүүлэх, махны эрүүл ахуйн баталгаажуулалтыг олон улсын түвшинд ойртуулах чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдэгт санал нэгдэв.

Хоёр улсын махны үйлдвэрүүд, үйлдвэрлэгч, экспортлогч компаниудын хооронд зохион байгуулсан B2B уулзалтаар олон аж ахуйн нэгж харилцаа тогтоож, хамтран ажиллах тодорхой санал солилцож, импорт, экспортын үйл явцыг хөнгөвчлөх, бүтээгдэхүүний баталгаажуулалтын хугацааг богиносгох, шууд нийлүүлэлтийн шинэ сувгийг нээх талаар ярилцлаа.

Хоёр талын зохицуулалтын орчныг уялдуулах, мэдээллийн солилцоог сайжруулах, гоц халдварт өвчний хяналтын хамтарсан ажиллагааг үр дүнтэй болгох боломжийн талаар дугуй ширээний ярилцлага зохион байгуулж, талууд мах, махан бүтээгдэхүүний экспорт, импортын нотолгоо, хяналтын процессыг илүү ил тод, шуурхай болгох шаардлагатайг онцоллоо.

Семинарын үр дүнд Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний худалдаа, хүнсний аюулгүй байдал, хяналтын тогтолцоо, экспортын баталгаажуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ойлголцолд хүрч, хувийн хэвшил болон төрийн байгууллагын түвшинд шинэ боломжуудийг нээлээ. Махны үйлдвэрлэл, экспортын салбарт тулгамдаж буй сорилтуудыг даван туулах, хоёр улсын зах зээлд харилцан ашигтай түншлэл хөгжүүлэх суурь нөхцөл бүрдсэн гэж оролцогчид дүгнэв. Ингэснээр “Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний худалдааг хөгжүүлэх техникийн II семинар” нь хоёр орны худалдаа, хүнсний сүлжээнд бодит хувь нэмэр оруулах чухал үйл явдал болж, цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эхлэл болж байна.

Previous Post

140 дүгээр цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Next Post

2026 онд Улаанбаатар хотын төсөв 4.2 их наяд төгрөгөөр төлөвлөжээ

Next Post
2026 онд Улаанбаатар хотын төсөв 4.2 их наяд төгрөгөөр төлөвлөжээ

2026 онд Улаанбаатар хотын төсөв 4.2 их наяд төгрөгөөр төлөвлөжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

2026-08-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-08-26
“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

2026-08-26
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

2026-08-26
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-08-26
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-08-26
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Улаанбаатарт өдөртөө 29 хэмийн дулаан

2026-08-26
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо

2026-08-25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

2026-08-25
ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

2026-08-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.