• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-29
Ангилал: Улс төр, Хууль
Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.11.28) Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд худалдааны түр хэлэлцээр байгуулах албан ёсны хэлэлцээг 2023 оны есдүгээр сараас эхлүүлж, олон нийтээр удаа дараа хэлэлцүүлж, гарсан саналуудыг тусган эцэслэснээр 2025 оны зургадугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан юм. Хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай, талууд өөрөөр тохиролцоогүй бол хугацааг сунгасанд тооцохоор байгуулсан бөгөөд нийт 31 зүйл, дөрвөн хавсралтаас бүрдэж буй юм. Үүнд хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа, банк санхүү, төлбөр тооцоо зэрэг асуудлыг тусгаагүй, зөвхөн 367 барааны хүрээнд тохиролцсон байна. Хоёр талаас ижил тооны буюу “Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем” (БТКУС)-ийн зургаан оронтой кодоор 367 бараанд “тарифыг шууд тэглэх”, “тариф бууруулах”, “тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх”, “тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх” гэсэн дөрвөн төрлөөр тарифыг бууруулах, хөнгөлөлт үзүүлэхээр тогтжээ. Энэ нь зөвхөн гаалийн тарифт хамаарах бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар болон онцгой албан татварт хамаарахгүй юм.

Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас экспортлох 367 барааны 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бараа байх бол ЕАЭЗХ-ноос манай улсад импортлох 367 барааны 81.7 хувь нь манай улсад үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал эрдэс, химийн салбарын, 7.5 хувь нь аж үйлдвэрийн салбарын бараа байна. Мөн улаанбуудай, өндөг зэрэг хүнсний гол нэрийн барааны импортын нөлөөллийг бага байлгах, дотоодын зах зээлийг хамгаалахад онцгойлон анхаарч жилд импортлох хэмжээнд квот тогтоох, квотоос хэтэрсэн тохиолдолд гаалийн тарифыг хэвээр ногдуулах зэрэг дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг тусгажээ.

Хэлэлцээр хэрэгжсэнээр худалдааг хөнгөвчилж, үйлдвэрлэл болон бизнесийн зардал, мөн итгэмжлэгдсэн аж ахуй нэгжийн хөтөлбөрийг талууд хамтран хэрэгжүүлснээр бичиг баримт, шалгалтын ачаалал буурна гэдгийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр онцолсон юм. Түүнчлэн олон улсад чөлөөт худалдааны хэлэлцээр хийхэд түгээмэл ашигладаг “Ерөнхий тэнцвэрийн загвар” (GTAP)-ын аргаар тооцоход хэлэлцээр хэрэгжсэнээр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 0.02 хувь, хөрөнгө оруулалт 2.57 хувь, ЕАЭЗХ руу хийх экспорт 24.1 хувь өсөх тооцоо гарч байгааг дурдав. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, нэхмэл, сүлжмэл болон арьс шир зэрэг боловсруулах үйлдвэрийн гол бүтээгдэхүүний экспорт 152 хувь хүртэл нэмэгдэж, гаалийн татваргүйгээр 180 сая хүн ам бүхий, таван улсын зах зээлд нэвтрэх нөхцөл бүрдэх юм.

Манай улсад үйлдвэрлэдэггүй, бүтээн байгуулалт болон үйлдвэрлэлд зайлшгүй шаардагдах бараа, тоног төхөөрөмжийн татварыг тэглэснээр импортын өртөг буурч, инфляцыг тооцоход ашигладаг 42 нэрийн импортын бүтээгдэхүүний тарифыг тэглэснээр өрхийн жилийн дундаж хэрэглээний зардлыг бууруулах тооцоо гарч байгаа юм. “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо хөдөлгөөн” зэрэг хөдөө аж ахуйн салбарыг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй энэ үед тус хэлэлцээр нь дотоодын боловсруулах үйлдвэрлэл болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, малчин өрх болон үйлдвэрлэгч, экспортлогчдын орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн Тэргүүн шадар сайд танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Previous Post

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Next Post

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын асуулгын цагт оролцож, “Амьжиргааны өртөг” сэдвээр мэтгэлцээн өрнүүллээ

Next Post
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын асуулгын цагт оролцож, “Амьжиргааны өртөг” сэдвээр мэтгэлцээн өрнүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын асуулгын цагт оролцож, “Амьжиргааны өртөг” сэдвээр мэтгэлцээн өрнүүллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

2026-08-26
Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

2026-08-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-08-26
“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

2026-08-26
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

2026-08-26
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-08-26
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-08-26
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Улаанбаатарт өдөртөө 29 хэмийн дулаан

2026-08-26
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо

2026-08-25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

2026-08-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.